Өмнөд Солонгост шувууны ханиадны хоёр тохиолдол бүртгэгджээ. Энэ улиралд нийт тохиолдлын тоо 23 бүртгэгдсэн байна. Хоёр шинэ тохиолдол нь Сөүлээс өмнө зүгт 79 км-ийн зайд орших Данжин дахь тахиан махны ферм, Сөүлээс өмнө зүгт 204 км-ийн зайд орших Буан дахь нугасны фермд илэрчээ.
Тэгвэл халдвар гарсан хоёр фермийн хорио цээрийн бүсэд байрлах 69 шувууны аж ахуйд хөл хорио тогтоож, цаашид тархахаас урьдчилан сэргийлэх бүх аргыг хэрэглэж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна