Үндсэн хуулийг анх удаа дохионы хэлмэрчтэй байршуулжээ

Б.Нямсүрэн
2025/01/16

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр, ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн аудио хэлбэрийг дохионы хэлмэрчтэйгээр parliament.mn сайтад байршуулжээ. УИХ-ын Тамгын газраас Үндсэн хуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд энэ сарын 9-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийг харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан аудио хувилбарыг гаргасан. Тэгвэл одоо дохионы хэлээр Үндсэн хуулийг байршуулсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах, нийгмийн харилцаанд тэгш оролцуулах боломжийг бүрдүүлж байна.

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар (2024.11.21) “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсан. Үүнд Монгол Улсын иргэн  бүр Үндсэн хуулиа судлан мэдэх талаар агуулга орсон учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Үндсэн хуулиа мэдэх эрхийг ийнхүү хангаж байна.

Доорх холбоосоор дохионы хэлмэрчтэй Үндсэн хуулийн аудио хувилбарыг үзнэ үү.

https://www.parliament.mn/nn/73892/


 

 


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Шөвгөрсөн бөхчүүд чимэг нэмлээ 1 цагийн өмнө
​Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12,212 боллоо 2 цагийн өмнө
Эрчим хүчний гудамжны авто замыг хаана 2 цагийн өмнө
Э.Батмагнайг “Галхонгор” ХХК хоёр өрөө байраар мялаалаа 2 цагийн өмнө
Нийслэлд бороо орно 2 цагийн өмнө
Уяачдын наадамд манлай уяач М.Цэрэнжавын хүрэн халзан түрүүллээ Өчигдөр
Томоохон голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см-ээр нэмэгдсэн байна Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Архангай, Өвөрхангай, Булганы залгаа нутгаар аадар бороотой Өчигдөр
Гачууртад шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо Өчигдөр
У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог Өчигдөр
Улаанбаатарт оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Баяр наадмын үеэр 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна 2025/07/11
ОБЕГ: ​Хүй долоон худагт автомашин шатаж, галыг шуурхай унтраасан 2025/07/11
​Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2025/07/11
Наадмын амралтаар хоолны хордлогоос сэргийлэхийг ХӨСҮТ-өөс зөвлөж байна 2025/07/11
Хурдан азарганууд гараанаас мордлоо 2025/07/11
Баярын өдрүүдэд дараах өрхийн эмнэлгүүд ажиллана 2025/07/11
Өнөөдөр азарга, их насны морьд хурдална 2025/07/11
Улаанбаатарт 27 градус дулаан байна 2025/07/11
НИТХ-ын дарга А.Баярын урилгаар Сөүл хотын ИТХ-ын дарга айлчлал хийж байна 2025/07/10