Иргэд биед тухтай, нимгэн дээлийг сонгох болжээ

Б.Нямсүрэн
2025/01/21

Цагаан сарын баярын уур амьсгал хэдийн оржээ. Зах худалдааны төвүүдээр өнгө өнгийн гоёмсог дээлийн худалдаа эхэлсэн байна. Иргэд ч баярын гоёлоо хэдийн зэхээд эхэлжээ. Тэд энэ сарын эхээр дээлээ бэлдээд эхэлсэн гэнэ. Могой  жилийн цагаан сарын дээлийн өнгө донж, хийц загвар, материал чанар, загварын чиг хандлага, үнэ ханшийг сурвалжиллаа.

Хот хөдөөгийн иргэд, жуулчид ихэвчлэн сонгож үйлчлүүлдэг “Дүнжингарав” худалдааны төвийг зорьсон юм. Дээлийн үнэ нь хийц, материалаасаа шалтгаалаад харилцан адилгүй. Тухайлбал, эмэгтэй дээл 180 мянгаас эхэлж байгаа бол эрэгтэй дээл 280 мянгаас эхэлнэ. Монгол цамц 150 мянга. Харин хүүхдийн дээл 65-120 мянгын ханштай худалдаална. Нэгэн цагт загварын дээл эрэлттэй байсан бол одоо нимгэн материалтай, энгийн монгол дээл өмсөх болжээ.


Баярын дээлээ сонгож буй иргэн “Одоо үед дээлийг өдөр тутамдаа өмсөхгүй байна, зөвхөн баяр ёслолоор өмсөх нь түгээмэл болсон. Цагаан сар учраас шинэ дээл өмсөнө. Тиймээс баярын дээлээ сонгохоор явж байна. 2-3 газраар орж дээл сонирхлоо. Материалаасаа хамаараад үнэ нь өөр байна. Загварын дээлнээс илүү энгийн дээл биед тухтай. Би  баяр бүрээр дээл худалдаж авдаггүй. Нэг өнжөөд дээл авдаг. Тэтгэврийн надад дээл үнэтэй байна. Материалыг нь аваад дээл оёсон, худалдаж авсан хоёр үнэ нь дүйцнэ” гэв.

Худалдаа эрхлэгч “Дээлүүд өнгө дагуу материалаар хийсэн бүстэй худалдаалдаг болсон. Хүмүүс цагаан сараар өмсөх дээлээ аваад эхэлсэн. Өмнө жилтэй харьцуулахад дээлийн үнэ нэмэгдээгүй” гэлээ.

Гэр бүлээрээ, хосоороо ижилсэж дээл сонгох нь түгээмэл ажиглагдав. Жил бүр өөр  өөр өнгө тренд болдог. Харин энэ жил хүмүүс үндсэн өнгийн дээл сонгож байгаа ажээ. Үүнд улаан, цэнхэр, ногоон, бор шаргал өнгөнүүд орно. Жилийн өнгө, ээлтэй өнгөө харахаас гадна өөрт зохимжтой дээлийг сонгож байгаа хэмээн хэлэх хүн олон байв. Хот, хөдөөгийн иргэд боломж, бололцоондоо тааруулаад баярын бэлтгэлээ базааж байна. 



0
angry
1
care
0
haha
2
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 42 минутын өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 1 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 2 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 3 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 3 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ 18 цагийн өмнө
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй 19 цагийн өмнө
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой 19 цагийн өмнө
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг 19 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв 19 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна 21 цагийн өмнө
О.Батнайрамдал: Хуулийн хулгай ярьдаг Б.Энхбаяр сайд ашигт малтмалын тухай хуулийг зөв гэж бодож байгаа юм уу 22 цагийн өмнө
Шүлхийн голомтыг бүрэн хяналтад авч, хариу арга хэмжээг зохион байгуулж байна 22 цагийн өмнө
Г.Ариунбуян: Монголд дунд оврын хүчин чадалтай уурхайн долоо хоногийн ажлыг алба хаагчид 25 цаг хийсэн 22 цагийн өмнө
Сонсголгүй иргэд: Төр засаг биднийг малаас дор үзэж байна 22 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Хүүхдээ хамгаалъя гэвэл төрөөс ээж аавынх нь орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй 22 цагийн өмнө
Олон улсын шалгалтын оноог ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлт хүлээн авах хугацаа өнөөдөр 18.00 цагт дуусна 22 цагийн өмнө
Д.Одзаяа зөөврийн шүдний аппарат хандивлажээ 23 цагийн өмнө
ТОСК-ийн нэрийг ашигласан орон сууцны залилангийн тохиолдол нэмэгджээ Өчигдөр
Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилжээ Өчигдөр