"Үнэнд гүйцэгдсэн" УРАН

Н.Сумъяасүрэн
2025/01/29

      "Уран" зөвхөн Монголд биш дэлхийгээр дүүрэн уран бий. Бусад улс орнууд Монгол улсаас "уран" авахгүй байх боломжтой. Гэхдээ бидний хувьд нийлүүлэгч орон болох  том  боломжоо алдана гэсэн үг. Ураны төсөл манай улсад эдийн засгийн талаасаа асар их үр өгөөжтэй. Үүнээс чухал нэг ач холбогдол нь гадаад бодлого юм. 

        Франц бол НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн гишүүн орон,  дэлхий дээр дайн хийх үгүйг, ямар улсын аюулгүй байдлыг хангах эсэхийг шийддэг таван улсын нэг. Бүхнийг мөнгө гэж харж болохгүй, мөнгөнөөс илүү ач холбогдлыг нь харах хэрэгтэй. 


"Нэг портер шар нунтгаар Улаанбаатар хотын жилийн эрчим хүчийг хангана"

УРАН ба эдийн засгийн үр өгөөж

"Нэг килограмм шар нунтаг 15-16 вагон нүүрстэй тэнцэх хэмжээний эрчим хүч гаргана". Эндээс тооцвол, Монгол улс атомын цахилгаан станцтай байсан бол нэг портер шар нунтгаар Улаанбаатар хотын жилийн эрчим хүчний хэрэглээг хангана. Нэг айлын хэрэглээгээр тооцвол, 100гр шар нунтгийг баяжуулаад харандааны үзүүр шиг 5-10 гр хэмжээтэй шар нунтаг 4-5 ам бүлтэй айлын нэг жилийн цахилгаан эрчим хүчийг бүрэн хангах боломжтой юм. 

Шар нунтгийг дэлхий дээр таван улс баяжуулдаг. Харин манай улс бол анхан шатны бүтээгдэхүүнийг л олборлох юм. Франц улс манай улсаас авсан шар нунтгаа баяжуулж атомын цахилгаан станцын түлш болгон хөрш зэргэлдээ найман улс орныг эрчим хүчээр хангах юм. Манай улс оргил ачааллын үед ОХУ-аас цахилгаан эрчим хүч авдагтай нэгэн адил Франц улс хөрш зэргэлдээх орнууддаа эрчим хүч экспортолдог. Англи, Герман, Итали, Испани, Швейцар, Нидерланд, Люксембург, Бельги улсуудад эрчим хүч нийлүүлнэ гэсэн үг. Энэ төсөл стратегийн хувьд ийм өндөр ач холбогдолтой юм. 

УРАН ба ташаа мэдээлэл

Дорноговь аймгийн гурван суманд хийсэн судалгаагаар  малын эрүүл мэндэд уул уурхайн ямар нэгэн хамаарал тогтоогдоогүй байна.  (Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршоо болон Мал эмнэлгийн эм судлалын хүрээлэнгийн судалгаа, 2023 он)  

Тодруулбал, гурван сар үргэлжилсэн уг судалгаа, шинжилгээний дүн уул уурхайгаас шалтгаалсан ноцтой өөрчлөлтийг харуулаагүй буюу уул уурхайн хамаарал нотлогдоогүй байна. Ялангуяа, уран олборлож буй Улаанбадрах сумын малд онцлон тэмдэглэх шинж тэмдэг, бие даасан өвчин, ялгарах эмгэг илрээгүй. Харин энэ бүхний цаана уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө болон бэлчээрийн доройтлоос үүдсэн ус, шим тэжээлийн дутагдалтай холбоотой байгааг судлаачид тэмдэглэжээ.

УРАН ба боломж


Нэг гараанаас гарсан Казахстан улс дэлхийд ураны экспортоор тэргүүлж, бид цаг хугацаа, боломжоо
алдсан


Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр: Нэг жишээ татахад, хутга аюултай. Үүгээр хүний аминд  ч хүрч болно. Гэсэн ч бид хэрэглэхээ больдоггүй. Түүнтэй яг адил "уран" бол цацрагийн болон химийн хувьд ч хоруу чанартай. Гэхдээ хутгийг өдөр тутамдаа хэрэглэдэг шиг ураныг дэлхий нийт хэрэглэж байна.

       Хүмүүсийн яриад байгаа шиг ураны олборлолт эхлээгүй байхад Дорноговь аймагт тугал олон хөлтэй, гурван толгойтой байх нь онолын хувьд боломжгүй зүйл юм. Дэлхийд идэвхтэй уран олборлож байгаа 10 гаруй улс бий. Бүгд газар доор уусган баяжуулах аргаар олборлож байна. Казахстан улс бидэнтэй нэг гараанаас гарсан гэтэл бид төслөө удаашруулсаар өнөөдрийг хүрсэн. Харин Казахстан улс дэлхийд ураны экспортоор тэргүүлэгч орон болжээ. Монгол улс уран олборлож, экспортлох нь дэлхийн 460 орчим атомын цахилгаан станцад түлшийг бэлтгэх түүхий эдийг нийлүүлнэ гэсэн үг. 50 сая тонн нүүрс шатаахад гарах нүүрстөрөгчийг ялгаруулахгүй байхад бид хувь нэмрээ оруулж буй юм. Дэлхий нийт Монголчуудыг Чингис хаанаар маань сонирхдог байсан бол одоо газрын ховор элементийн нөөцтэй талаас нь харж анхаарлаа хандуулж байна. Өөрөөр дэлхий биднийг тоож байгаа юм алга байна шүү дээ. 

УРАН ба ашигтай хөрөнгө оруулалтын гэрээ

Монгол улсын Засгийн газраас тус төсөлд ямар ч зардал гаргахгүй, гэхдээ төслийн шууд өгөөжөөс 51 хувийг хүртэнэ. Энэ бол ашигтай хөрөнгө оруулалт гэдгийг батлах баримт. Үүний дээр хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр эхний хөрөнгө оруулалт 500 сая ам.долларыг бүхэлд нь санхүүжүүлэх бөгөөд хувь эзэмшигчдийн зээл авахгүй юм. Товчхондоо Монгол улсын Засгийн газар санхүүгийн болон үйлдвэрлэлийн эрсдэл хүлээхгүй гэсэн үг.  Мөн төслийн ажилтнуудын 90 гаруй хувь нь Монгол улсын иргэд байх хэлцлийг талууд тохиролцжээ. 

УРАН ба  ГДУО олборлолт 

Газар доор уусган олборлох "ГДУО" арга нь зэс, алт, кали зэрэг эрдсийг олборлох зорилгоор дэлхийн олон оронд ашиглаж байгаа байгальд ээлтэй олборлолтын арга юм. Дэлхий дээр олборлож буй нийт ураны 60 гаруй хувийг ГДУО аргаар олборлож байна. Энэ арга нь бага агуулгатай, тунамал гаралтай ураны ордыг олборлоход тохиромжтой. Байгальд ээлтэй арга бөгөөд уурхайлан малтдаггүй, овоолго, нүх сүв үүсдэггүй, тоос шороо босдоггүй ба уурхайн хүнд машин механизм хэрэглэдэггүй онцлогтой юм. 

Оросууд социализмын үед 1985-1994 онуудад Дорнод аймагт уран олборлож байсан. Хэрвээ хортой байсан бол ураны ордоос 5-6км зайд 10 мянган хүн амтай хот байгуулаад амьдрахгүй. Дорнод аймгийн хүн ам, мал ахуйд гарсан сөрөг үр дагавар байхгүй. Энэ бол түүх. Гэтэл Дорноговь аймгийн Зөөвч-Овоо уурхайд олборлолт эхлээгүй байхад амьтан мал хордож, олон хөл толгойтой төрнө гэдэг нь боломжгүй юм. 





12
angry
1
care
4
haha
9
liked
3
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нэткапитал хиймэл оюунд суурилсан алсын хараа хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцлаа 5 цагийн өмнө
Энэ сарын 23-наас ихэнх нутгаар цас орж шуурна 5 цагийн өмнө
​ Шүүх: Эмч П.Батчулуун нь “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэгт холбогдсон 6 цагийн өмнө
Хаврын их цэвэрлэгээ маргааш эхэлнэ 8 цагийн өмнө
Сүүлийн таван жилийн хугацаанд гол нэрийн хүнс, ахуйн барааны үнэ 2-3 дахин нэмэгдсэн байна 8 цагийн өмнө
Таван чиглэлд нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг үе шаттай өргөтгөнө 10 цагийн өмнө
Дэлхийн цомын төлөөх тэмцээнд Спортын Гуа-Үжин клуб амжилттай оролцлоо 11 цагийн өмнө
Зайсангийн зарим байршилд 5-9 сар хүртэлх хугацаанд хэрэглээний халуун усаа таслуулахаар болжээ 11 цагийн өмнө
ХУРД, ХҮЧ, ИТГЭЛЭЭР НЭГДЭВ: ХААН Банк, “Бишрэлт Металл” багтай хамтран ажиллана 12 цагийн өмнө
Улсын хөгжил урагшилсан, одоо л хүний хөгжилдөө анхаарах цаг 12 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфорд хотноо Монгол судлаачидтай уулзлаа 13 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан түр хязгаарлах хуваарь 13 цагийн өмнө
Т.Мөнхсайхан: Улаанбурхан өвчлөл нэмэгдэж байгаа ч хөл хорио тогтоох хэмжээнд хүрээгүй 13 цагийн өмнө
ББСБ-аас олгох хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнд тавигдах шаардлагад өөрчлөлт орууллаа 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлна 13 цагийн өмнө
Д.Азжаргал: Бодоод байсан хоёр хүний амь аварснаа сүүлд л ухаарсан Өчигдөр
ЭМД-ын санг хохиролгүй болголоо Өчигдөр
Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюу толгойн гүний уурхайд өнөөдөр ажиллаж байна Өчигдөр
Нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 446 дэлгүүрт борлуулж байна Өчигдөр