Х.Нямбаатар: Гэр хорооллын нэг өрх 900 мянган төгрөг хүртэл урамшуулал авна

Ж.Булганаа
19 цагийн өмнө

Гэр хорооллын нэг өрх 900 мянган төгрөг хүртэл урамшуулал олгох талаар Хотын дарга Х.Нямбаатар хэлсэн. Энэ талаар тодрууллаа. Тэрбээр, "Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийн 57 хүртэлх хувь нь гэр хорооллын яндангаас гарч байна гэсэн тооцоо судалгаа гарсан. Улс орнууд агаарын бохирдлоосоо салсан туршлага нь орон сууцжуулалт, хийн түлшинд шилжих, мөн цахилгаан халаагуурт шилжих хоёр сонголт л хийдэг. Нийслэлээс эрчим хүчийг нэмэгдүүлэх чиглэлд ажлууд хийгдсэнээр эрчим хүчний тасалдалгүй болсон. Энэ онд ойролцооогоор 300мвт эрчим хүчний шинэ үүсгүүрүүдийг бий болгоно. Ингэснээр зарим дүүргийн айл өрхүүдийг цахилгаан шилжилт рүү шилжүүлэх боломж бүрдэнэ. 1-р хороолол, 3,4 хороолол, Чингэлтэй дүүргийн дэнжийн мянга зэрэг хэсгүүдэд цахилгаан шилжилт хийх боломжтой. Бусад газруудад газын шилжилт хийе гэж төлөвлөж байна. 

Гэр хорооллын айл өрхийг ногоон шар гэсэн хоёр бүсчлэлд хувааж байгаа. Дэд бүтэцтэйгаа ойрхон байгаа ногоон бүсчлэлд 101 мянган айл өрх байна. Эдгээр айл өрхүүдийг ойрын 3 жилийн дотор  яндангаас нь салгая гэж зорьж байна. Нэгдүгээрт гал түлэхгүй, хоёрдугаарт хориглосон түүхий эдийн худалдаа явуулахгүй. Энэ жилийн хувьд 51 мянган айлыг цахилгаан болон хийн халаагуурт шилжүүлнэ. Шилжүүлэх нь маш амархан. Гэвч айлуудын гэр, байшин стандарт хангахгүй учраас дулаалгын стандартыг нэвтрүүлэх гэж байна. Ингээд 5 сарын 11-нээс 9 дүгээр сар хүртэл айл өрхүүдийг дулаалах ажил хийгдэнэ гэж төлөвлөөд байна. 

Гол асуудал хий импортоор орж ирж байгаа.  Импортыг тасалдалгүй оруулж ирэх гадаад худалдааны хэлэлцээрүүдийг хийхээр төлөвлөж байна. Дулаалгаа шийдээд, төхөөрөмжөө суурилуулсан айл өрхүүдэд  8 сарын хугацаанд 900 мянган төгрөг хүртэлх урамшуулал олгоно. Үе шаттай сар сараар өөр байгаа 25 мянгаас эхлээд 900 мянга хүртэл. 10 дугаар сард 50 мянга, 11 дүгээр сард 100 мянга, 12 дугаар сард 200 мянга, 1 дүгээр сард 250 мянга, хоёрдугаар сард 100 мянга, гуравдугаар сард 50 мянга, дөрөвдүгээр сард 50 мянга гээд нэг айл өрх 900 мянган төгрөг хүртэл урамшуулал авна" гэлээ.  



3
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт +31 градус дулаан 50 минутын өмнө
Увс нуур явж буй иргэдийн анхааралд 20 цагийн өмнө
Нийтийн аж ахуйн салбар 301 тусгай зориулалтын машинтай боллоо 20 цагийн өмнө
400 орчим алба хаагч завьт эргүүл, морин эргүүл, явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна 22 цагийн өмнө
"The Hu" эх орондоо тоглоно 22 цагийн өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно 22 цагийн өмнө
Маргааш хоёр байршилд зам хаана Өчигдөр
Наадмын үеэр 14 иргэн амь насаа алджээ Өчигдөр
​Японы Эзэн хаан айлчлалаа "хэзээ ч мартагдашгүй" хэмээн тодорхойлов Өчигдөр
​Бага насны хүүхдүүд галт зэвсгээр тоглон сум алдаж, нэгнээ гэмтээжээ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна Өчигдөр
Өнөөдөр 30 градус дулаан байна Өчигдөр
Өрхийн эмнэлгүүд 10:00-15:00 цагийн хооронд ажиллаж байна 2025/07/14
Танилц: Түүхэн ойтой аймаг, сумын баяр наадмын тов гарчээ 2025/07/14
Сүүлийн хоёр хоногт усны ослоор таван иргэн амь насаа алджээ 2025/07/14
Хонгорын хүү Монголын бөхөө 2025/07/14
Шөвгөрсөн бөхчүүд чимэг нэмлээ 2025/07/14
​Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12,212 боллоо 2025/07/14
Эрчим хүчний гудамжны авто замыг хаана 2025/07/14
Э.Батмагнайг “Галхонгор” ХХК хоёр өрөө байраар мялаалаа 2025/07/14