Өнөөдөр 23 хүн төрийн дээд цол, одон, медалиар шагнууллаа

Б.Нямсүрэн
4 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Хүүхэд, багачуудын хөгжилд зориулсан хүмүүжил, соёлын олон ажил санаачлан, амжилттай хэрэгжүүлж, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд зориулсан ном, бүтээл туурвин, суурь боловсролыг системтэй олгож, сурах арга барилыг эзэмшүүлж, хүүхдийн байгууллагын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо нэвтрүүлэн хүүхдийн байгууллагын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын хүүхэд, залуучуудын эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга асан, Гавьяат багш Чулуунгомбын Цэрэндуламд Ардын багш цол хүртээлээ.

Гавьяат багш цолоор:

Монголын пионерын байгууллагын төв зөвлөлийн дарга асан Даваагийн Сүрэнжав,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Баянзүрх” цогцолбор сургуулийн захирал асан, Хүүхдийн байгууллагын ахмад ажилтан Содномын Цог,

Монголын англи хэлний багш нарын холбооны тэргүүн, доктор, дэд профессор Намсрайн Мира,

“Сэтгэл зүйн сургалт, судалгааны төв” төрийн бус байгууллагын захирал, багш Дунийн Оюунчимэг,

“Бяцхан цох” сэтгүүлийн эрхлэгч Бэх-Очирын Тогтохжаргал,

Гавьяат жүжигчин цолоор:

Чөлөөт уран бүтээлч, хүүхдийн дуучин Ерөөлтийн Наранцэцэг,

Хүний гавьяат эмч цолоор:

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, хүүхдийн зөвлөх эмч, клиникийн профессор Рэнцэндоржийн Батсолонго,

Сүхбаатарын одонгоор:

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын зөвлөх, Гавьяат багш Түлшигийн Түвшин,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын ажилтан Самдангийн Долгорсүрэн,

Монголын хүүхдийн ордны лимбэ хөгжмийн багш Чүлтэмсүрэнгийн Даваажав,

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын ахмад ажилтан Дашнамжилын Хажидсүрэн,

Хэнтий аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбооны тэргүүн Дашийн Оюунчимэг,

“Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын найруулагч Чойёнваанчигийн Сансармаа,

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын мэргэжилтэн Гомбодоржийн Саранхүү,

Алтан гадас одонгоор:

Дархан-Уул аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Батхуягийн Гүндэгмаа, ,

“Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын Хүүхэд хамгааллын төслийн захирал асан Баярын Дарьханд,

Монголын хүүхдийн зөвлөлийн үүсгэн байгуулагч Дашдоржийн Ууганбаяр,

Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Машлайн Туул,

Монголын скаутын холбооны гүйцэтгэх захирал Ариунсангийн Билгүүн,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

Монголын хүүхдийн ордны бүжгийн багш Содномдаржаагийн Энх-Амгалан,

“Бадамлянхуа” хүүхдийн төвийн менежер Бөхчулууны Болормаа,

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Даваасүрэнгийн Мөнгөнтуяа,

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын инженер Энхдэлгэрийн Алтанцог нарыг шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.


1
angry
1
care
1
haha
4
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 1 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 1 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 2 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 3 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 3 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 4 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 4 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 4 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 7 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 7 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 7 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 8 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 9 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 9 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр