Сонгогч, сонгуулийн байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгууллаа

Б.Нямсүрэн
2025/05/15

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгуулийн үйл явцын талаар мэдээлэл өгөх, автоматжуулсан системийг ашиглах сургалтыг жил бүр танхим, цахим, орон нутаг дахь томилолтоор зохион байгуулдаг.

2025 оны тухайд дөрөвдүгээр сарын 21-ээс тавдугаар сарын 15-ны өдрүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төв, Мэдээллийн технологийн төвийн албан хаагчид 18 аймгийн 53 суманд ажиллаж, сургалт зохион байгуулав.
Сонгуулийн тухай хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, сонгогчдод сонгуулийн боловсрол олгох болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа, сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах, сонгуулийн мэдээллийн цахим систем (http://e-election.mn)-ийг хэрэглэх талаар арга зүйн зөвлөмж өгөх уг сургалтад сонгогч, сонгуулийн хороодод ажиллах төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамлууд оролцлоо.

Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн газраас сонгуулийн хорооны ажилтнуудад Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичгийг хянах, бүртгэх чиглэлээр арга зүйн зөвлөмж өгөх цахим сургалтыг 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан юм.

Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооноос бэлтгэсэн нийслэл, 21 аймгийн сургагч багш нар тухайн орон нутгийнхаа төгсөх ангийн сурагч, их дээд сургууль, коллежийн оюутнууд зэрэг залуу сонгогчдод сонгуулийн боловсрол олгох “Хариуцлагатай сонгогч” сургалт зохион байгуулж байгаа юм. “Хариуцлагатай сонгогч” сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу “Сонгууль ба Сонгох, сонгогдох эрх”, “Сонгуулийн үйл явцыг ойлгох нь”, “Хариуцлагатай сонгогч байх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд суралцагчид дадлага хийж, өөрсдийнхөө оролцоонд тулгуурлаж мэдлэгээ дээшлүүлж байгаагаа онцолсон юм. Сонгуульд мэдлэг мэдээлэлтэйгээр оролцох нь эрх ашгаа ханган хэрэгжүүлэх, амьдарч буй нутаг дэвсгэрийнхээ тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх алхам гэдгийг анх удаагаа сонгуульд оролцох сонгогчдодоо таниулдгаараа “Хариуцлагатай сонгогч” сургалт ач холбогдолтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 12 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 14 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 15 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 15 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 16 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 17 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 17 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 18 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 18 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 19 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 21 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 21 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 21 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 22 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 23 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 23 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр