Монголын хууль тогтоогчид мөдхөн гаатай тамхийг хориглохоор зэхэж байна

Ц.Цэрэнбадам
2025/06/04

-“Бүх төрлийн тамхи, цэнэглэх шингэнд амт оруулах бодис, бэлдмэл нэмсэн байхыг “ хориглох тухай заалтыг Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгажээ. Энэ юу гэсэн үг болохыг хамгийн хялбараар тайлбарлая гэвэл манай зах зээлийн 50 хувийг эзэлдэг esse change хэмээх гаатай тамхийг хилээр оруулах, худалдаалахыг хориглоно гэсэн үг юм. Гаа бол амт, үнэр оруулагч мөн гэдэгтэй хэн ч маргахгүй байх-

 Монголын тамхины зах зээлийн бараг 99 хувийг импортын бүтээгдэхүүн эзэлдэг. “Монгол” гэх тодотголтой брэнд бий ч түүхий эд, бэлдцийг нь мөн л импортоор шийддэг. Тэгвэл үндсэндээ үйлдвэрлэл нь зуун хувь хилийн цаана орших уг бүтээгдэхүүнд хатуу стандарт тогтоох оролдлого бүхий хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн бариад байгаа юм. Тамхины хэрэглээг хянах нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах үүрэг бүхий төрийн бодлогын нэг хэсэг мөн байж болох ч үйлдвэрлэгчдэд хамаарах стандартыг дотоодын хууль тогтоомждоо хэт хатуу, явцуу байдлаар тусгах нь хэрэгжих магадлалыг төдий чинээ багасгаж буйг хэлэх нь зүй.

Тухайлбал, “бүх төрлийн тамхи, цэнэглэх шингэнд амт оруулах бодис, бэлдмэл нэмсэн байхыг “ хориглох тухай заалтыг Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгажээ. Энэ юу гэсэн үг болохыг хамгийн хялбараар тайлбарлая гэвэл манай зах зээлийн 50 хувийг эзэлдэг esse change хэмээх гаатай тамхийг хилээр оруулах, худалдаалахыг хориглоно гэсэн үг юм. Гаа бол амт, үнэр оруулагч мөн гэдэгтэй хэн ч маргахгүй байх.

Тамхи хэдий эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй ч шууд утгаар хор мэт авч үздэггүй, тэр хэрээр үйлдвэрлэл нь өөрийн стандарт, онцлогтой аж. Тамхин дахь үнэр, ам оруулагчийг бүтээгдэхүүний орц гэж үзэх үү, эсвэл уг бүтээгдэхүүнийг тодорхойлогч амт уу гэдгийг юуны өмнө ялгаж салгаж үзэх хэрэгтэй болно. Тамхин бүтээгдэхүүнд ашигладаг олон бодис давхар зориулалттай байдгийн нэг нь жишээлбэл глицерин болон пропиленгликоль юм.  Эдгээр нь амт оруулахаас гадна тамхины чийгшлийг зохицуулж, задарч бутрахаас хамгаалах үүрэгтэй, электрон тамхинд бол уур үүсгэх зориулалтаар ашиглагддаг байна. Тийм болохоор үнэр, амт оруулагчийг нэг мөр ангилахад төвөгтэй байдаг аж. Манай хууль санаачлагчид чухам юуг хэлээд буйгаа өөрсдөө бүрэн мэдэж байгаа эсэх ч эргэлзээтэй. Учир нь үнэр, амт оруулагчийг яв цав ангилан зааглахгүйгээр ерөнхийлөөд хориглочих тохиолдолд хууль, эрх зүйн талаас зөрчил дагуулахаас гадна технологийн хувьд хянах боломжгүй, адаглаад л нарийн шинжилгээний лаборатор шаардагдана.

Жишээ нь, сахар нь тамхины навчийг хатаах явцад алдагдсан сахарыг нөхөх зорилгоор ашиглагддаг. Тэгэхээр тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зайлшгүй шаардагддаг нэмэлт бодис гэсэн ойлголтыг ялгаж салгахгүйгээр “үнэр, амт” гэх ерөнхий нэр томьёогоор хязгаарлах боломжгүй гэсэн үг юм.

Тухайн бүтээгдэхүүнийг тодорхойлогч амт, үнэрийг бий болгож буй нэмэлт бодисыг ангилан ялгах зүй. Харин донтуулах болон хортой чанарыг нэмэгдүүлэх, хавдар үүсгэх, мутацид оруулах, нөхөн үржихүйн эрүүл мэндийг хордуулах шинж чанартай бол хориглох нь зөв.

Энэхүү ялгаа заагийг ойлгохгүйгээр тамхины үндсэн орц болох сахар зэргийг хавтгайруулан хориглох нь амт сайжруулсан аливаа нэмэлтийг хориглосон хэрэг болно. Эцсийн дүндээ хуулийг хэрэгжүүлэхэд бэрхшээл дагуулахаас гадна нийгэмд үзүүлэх сөрөг үр дагавар нь түүнээс ч илүү байх болов уу.

 Учир нь бүх төрлийн тамхинд бүх төрлийн амт, үнэр оруулагч нэмэхийг хориглоно гэдэг нь гадаадаас тамхи хууль бусаар зөөвөрлөх, тэр дундаа хуурамч тамхины зах зээлийг Монголд нээж өгөх эрсдэлтэй. Хууль бус үйлдвэрлэгчид бас бий. Тэдгээр нь техникийн нормыг мөрддөггүй, хортой орлуулагч бодис ашигладаг. Нэг үгээр бол эрүүл мэндэд эрсдэлтэй. Гэтэл хэдий таагүй зуршил ч гэлээ тамхичдад ч бас хамгаалуулах эрх гэж бий.

Дэлхийд тэргүүлэгч хэрэглэгчийн судалгааны байгууллага болох “Nielsen Consumer” компанийн дүгнэлтээр одоогийн байдлаар хаа очиж Монгол Улсад тамхины хууль бус худалдаа, хуурамч тамхи байхгүй. Үнэр, амт оруулагчийг технолог мэдэхгүйн уршгаар хавтгайруулан хориглох тохиолдолд дээрх нааштай үзүүлэлт орвонгоороо эргэж мэднэ. Үүний бодит жишээ нь янжуурын хууль бус худалдаа зах зээлийнх нь 92 хувийг эзэлж буй Тажикстан юм.

Тамхины орц найрлагыг шалгаж тогтооход лабораторын нарийн шинжилгээ хийх шаардлага үүсдэг. Тухайлбал, усан хоолойгоор татах тамхи ч юм уу, вейп дотор үнэр, амт оруулагч байгаа эсэхийг тодорхойлохын тулд холимгоос нь дээж авч, өндөр зардлаар шинжилгээ хийдэг байна. Ийм шинжилгээ хийх нь төвөг ихтэй, хөрөнгө мөнгө их зарцуулах үйл ажиллагаа бөгөөд хуулийн биелэлт бодитой биш нэр төдий болоход хүрдэг гэж ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах алба онцолжээ. Тэгэхээр тамхин бүтээгдэхүүнд үнэр, амт оруулахыг хориглох нь сайхан санаа боловч тодорхой шалгуурыг боловсруулж, хоёрдмол утгаар тайлбарлах боломжийг хаахгүй бол хуулийн хэрэгжилт худлаа болно.

Ер нь зах зээлийн зарчмаараа “хуурамч, хулхи, хууль бус” зүйлгүйгээр цэгцэрсэн зах зээлийг хуулиа сайжруулах нэрийн дор бужигнуулж орхивол нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохын үлгэр болох вий.

 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 4 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 5 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 7 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 8 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 9 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 9 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 10 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 10 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 10 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 13 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 13 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 13 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 14 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 15 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 15 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр