Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна


Засгийн газрын 2024 оны 22 дугаар тэмдэглэл болон 2025 оны 2 дугаар тэмдэглэлээр сайжруулсан шахмал түлшний туршилтын ажлыг итгэмжлэгдсэн лабораториудын буюу TTRC, ALS, Ашигт малтмал газрын тосны газар, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын лабораторийн шинжилгээнд хүргүүлсэн.

Шинжилгээгээр баяжуулсан нүүрсээр хийсэн шахмал түлшний хаягдал утаанд хүхэрлэг хий, угаарын хийн агуулга MNS5216:2016 стандартын шаардлагыг хангаагүй. Тиймээс Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс шахмал түлш үйлдвэрлэлд ашиглах тохиолдолд дахин баяжуулах, баяжуулалтын технологийг өөрчлөх эсвэл анхдагч нүүрсний өөр эх үүсвэрийг судлах шаардлагатай гэж үзэж АББҮХ-ны тогтоолоор ирэх галлагааны улиралд импортын бэлэн түлш оруулж ирэх шийдвэр гарсан. 

Мөн холбогдох бусад тогтоол, шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод ирэх өвлөөс сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхгүй. 2025-2026 оны галлагааны улиралд 340 мянган тонн шахмал түлш худалдан борлуулахаас 40  мянган тонн нь одоо бэлтгэгдэж буй мидлингээр хийсэн шахмал түлш, 300 мянган тонн нь импортын бэлэн шахмал түлш буюу хагас коксон хөх нүүрс байхаар төлөвлөж байна.

Дараах тогтоол, шийдвэрүүдийн дагуу импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн гуравдугаар хуралдаанаар:

-“Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний анхдагч түүхий эд болох “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн олборлож буй “тэг” давхаргын нүүрсний баяжуулсан нүүрсний хүхэрлэг хийн хүлцэх хэмжээ стандартад заасан хэмжээнээс дунджаар 1.66 дахин их, нүүрстөрөгчийн дутуу ислийн хүлцэх хэмжээ 1.45 дахин их байгааг анхаарч, анхдагч нүүрсний өөр эх үүсвэрийг судлах шаардлагатай. Хагас коксон шахмал түлшийг импортоор авахдаа тухайн түлшний дээжийн нарийвчилсан шинжилгээг хийж, дүгнэлт гаргуулна.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор:

 -Хагас коксон шахмал түлшийг хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болгосон. Үүнийг тодруулбал, “Тавантолгой түлш” ХХК-ийн шинээр үйлдвэрлэх гэж буй сайжруулсан шахмал түлшний анхдагч түүхий эд болох “Эрдэнэс тавантолгой' ХК-ийн олборлож буй “тэг” давхаргын нүүрсний баяжуулсан нүүрсний чанарын үзүүлэлт, уг түүхий эдээр үйлдвэрлэсэн түлшний үзүүлэлт стандартын шаардлага хангаагүй дүн, Эрчим хүчний сайдын 2023 оны А/94 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн туршилт, судалгааны ажлын тайланд үндэслэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах болон 2025-2026 оны галлагааны улиралд түлшээр тасралтгүй хангах зорилгоор импортын бэлэн түлшийг (хөх нүүрс) хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, "Тавантолгой түлш" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Д.Амгалан нарт даалгасан байдаг.




0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өрхийн эмнэлгүүд 10:00-15:00 цагийн хооронд ажиллаж байна 54 минутын өмнө
Танилц: Түүхэн ойтой аймаг, сумын баяр наадмын тов гарчээ 59 минутын өмнө
Сүүлийн хоёр хоногт усны ослоор таван иргэн амь насаа алджээ 1 цагийн өмнө
Улсын арслан Э.Батмагнай 76 жилийн дараа их түүхийг бүтээв 2 цагийн өмнө
Шөвгөрсөн бөхчүүд чимэг нэмлээ 2 цагийн өмнө
​Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12,212 боллоо 3 цагийн өмнө
Эрчим хүчний гудамжны авто замыг хаана 3 цагийн өмнө
Э.Батмагнайг “Галхонгор” ХХК хоёр өрөө байраар мялаалаа 3 цагийн өмнө
Нийслэлд бороо орно 3 цагийн өмнө
Уяачдын наадамд манлай уяач М.Цэрэнжавын хүрэн халзан түрүүллээ Өчигдөр
Томоохон голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см-ээр нэмэгдсэн байна Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Архангай, Өвөрхангай, Булганы залгаа нутгаар аадар бороотой Өчигдөр
Гачууртад шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо Өчигдөр
У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог Өчигдөр
Улаанбаатарт оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Баяр наадмын үеэр 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна 2025/07/11
ОБЕГ: ​Хүй долоон худагт автомашин шатаж, галыг шуурхай унтраасан 2025/07/11
​Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2025/07/11
Наадмын амралтаар хоолны хордлогоос сэргийлэхийг ХӨСҮТ-өөс зөвлөж байна 2025/07/11
Хурдан азарганууд гараанаас мордлоо 2025/07/11