ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХ САНАЛАА ИЛЭРХИЙЛЛЭЭ


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн И Хэ Чан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Ноён И Хэ Чан, есөн жилийн дараа ирэхэд Монгол Улс ч, манай хоёр улсын харилцаа ч маш их хөгжсөн байна гээд энэ удаа хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийг түлхүү сонирхож буйгаа онцоллоо.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, манай улсын хөгжлийн тэргүүлэх салбаруудын нэг нь хөдөө аж ахуй юм гээд энэ чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллахад болон Засгийн газрын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа дурдлаа. БНСУ-д саяхан болсон сонгуулиар Ардчилсан нам ялж, эрх баригч хүчин болсонд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат баяр хүргэж, хоёрын талын тохирсон зарим ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцлов. Тухайлбал, одоо ажлын хэсгийн хамтарсан судалгааны төвшинд байгаа Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хурдхан байгуулбал манай хоёр улсын харилцаа илүү хөгжих боломжтойг Ерөнхий сайд илэрхийллээ. Мөн БНСУ-ын тал манай улсад 500 сая долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн байгаа, энэ зээлээр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн саналаа манай тал удахгүй явуулах учир зээлийн хэлэлцээрийг ойрын үед тохирч байгуулна гэдэгт итгэж буйгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Монгол Улсын 40 гаруй мянган иргэн БНСУ-д ажиллаж амьдарч байгаа юм. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Эдийн засаг сэргэхээр иргэд маань эх орондоо буцаад ирнэ. Манай улсын эдийн засгийн түр зуурын хүндрэлтэй энэ байдлыг харгалзан БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдэд маань бүх талын дэмжлэг үзүүлэх, цаашид хоёр улсын иргэдийн харилцан зорчих визийн нөхцөлийг илүү хөнгөвчлөх тал дээр эрх баригч шинэ хүчин, Үндэсний ассамблейн зүгээс нааштай хандана" гэдэгт итгэж байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 12 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 13 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 15 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 15 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 15 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 16 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 16 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 17 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 18 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 18 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 20 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 20 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 21 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 22 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 23 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 23 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр