​ӨМНӨХ АЛДААГАА ЗАСАХААС ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ЭХЛЭХ ЁСТОЙ ГЭЛЭЭ


Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хүн бүр л өөр өөрийн байр суурийг илэрхийлж буй. Ерөнхийдөө ултөрчид, судлаачид үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа боловч, одоогийн эрх баригчид өөрчлөх боломжгүй гэх байр суурийг ихэвчлэн илэрхийлж байгаа юм. УИХ-ын гишүүн Л.Болд үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах ёстой талаар ийнхүү ярьжээ. Тэрбээр "Өөрчилж болно. Үүний тулд өмнөх алдаагаа засахаас эхлэх ёстой. Долоон өөрчлөлт бол нэг намын парламентаас гаргасан нэг хүнд үйлчлэх зориулалттай Монголын улс төрийн тогтолцоог маш буруу замаар явуулсан өөрчлөлт болсон. Үүнийгээ эхлээд хууль ёсных нь голдрилд оруулаад Үндсэн хуулиа анх бий болсон Үндсэн хуулиар нь буцааж сэргээх хэрэгтэй. Дордуулсан долоон өөрчлөлтөөс болж төрийг хямраасан олон асуудал бий болсон. Давхар дээл, Их хурлын гишүүдэд хариуцлага тооцох, парламентад ажиллах чадамж гээд маш олон зүйл бий. Ардчиллын суурь зарчмууд долоон өөрчлөлтөөр хөндөгдсөн.

Эхлээд энэ бүгдээ өөрчлөх хэрэгтэй. Үүний дараа нийт ард түмнээрээ Үндсэн хуульд оруулах үндсэн том өөрчлөлтийн саналуудаа нэгтгэж хэлэлцүүлэх ёстой. Дээрээс нь шаардлагатай бүхий л судалгаа дүгнэлтүүдийг гаргаж байгаад парламентын бүх намууд оролцсон төслийг бэлтгэх хэрэгтэй. Үүнийг ирэх УИХ-ын сонгуулиар батлах нь зүйтэй. Үндсэн хуулийн өөрчлөлт нь УИХ-ын сонгуулийн том сэдэв болох ёстой. 2020 оны сонгуулиар гурван жил бэлтгэсэн төслөө нийт ард түмнээр хэлэлцүүлж шинэ Их хурал ард түмнээс мандат авч орж ирээд батлах эхний асуудал бол Үндсэн хуулийн өөрчлөлт байх юм.

Би өөрчлөх гэдэг үгэнд дургүй. Үндсэн хуулийн нэмэлтийн асуудал байх ёстой. Үндсэн хууль бол маш сайн хууль. Гагцхүү дандаа буруу тайлбарладаг. Үндсэн хуулиа буруу ойлгосон уу эсвэл зориуд мушгин гуйвуулсан дагалдах хуулиуд гаргасан. Тиймэрхүү салаа утга мөчир гарахгүй байх нөхцөлийг өнөөдөр Үндсэн хуульд суулгаж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн одоо байгаа харилцааг эвдэх биш тодруулах шаардлагатай харилцаануудаа нэмэлт маягаар хийх хэрэгтэй. Ингэх юм бол зүйд нийцсэн Үндсэн хууль гарна. Үг солих маягаар нэр томьёо өөрчлөх биш гол өөрчлөлтөө ард түмнээр хэлэлцүүлэх хэрэгтэй"хэмээн ярьжээ.

Б.Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 9 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 11 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 12 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 13 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 13 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 14 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 14 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 15 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 15 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 16 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 18 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 18 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 18 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 19 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 20 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 20 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр