​Ш.САЙХАНСАМБУУ: ҮНДСЭН ХУУЛИЙН ХЯМРАЛ ЯВСААР БҮР ГҮНЗГИЙРЧ БАЙГААГИЙН ИЛРЭЛ


УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Үндсэн хуулийг өөрчлөх тухай энэ Их хурал гарч ирээд ярьж буй юм биш. Олон жил ярьж байгаа сэдэв. Миний хувьд одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Үндсэн хуулийг тааруухан боллоо гэдгийг 1992 оны нэгдүгээр сард батлах үед нь анзаарсан. Тэр үед би 40 эргэм насны, юмны учир ойлгочих, улс орон маань социализмаас салж ирээдүйн замаа зах зээлийн эдийн засаг гэж тодорхойлон хөгжлийн өөр системд шилжиж буй чухал үед гол хууль маань суурь муутай боллоо гэж дүгнэж байсан. Хоёр систем солигдож байхад би хотын захиргаанд мэргэжилтэн хийж байсан. Хотын захиргааны мундагчууд, Алтангэрэл, Мөнхжаргал, Баасанжав, Энэбиш, Цэндсүрэн, Жавзмаа гээд том дарга нарын удирдлагад ажиллаж байсны хувьд улс төрийг ч гадарлаж байлаа. Би 1989 онд МАХН-д гишүүнээр элссэн юм. Тэр үед хоёр жил орлогч гишүүнээр явж байж жинхэлдэг хатуу ч байж. Юм юмны зах зухыг гадарлахтай болсны хувьд Үндсэн хуулийг өөрийн зүгээс дүгнэж байсан минь тэр. 1992 оны Үндсэн хуулийг тухайн үед гурван хүн, тухайлбал Б.Чимид гуай, генерал Пүрэв, дээд шүүхийн дарга Ринчен нар голлож хийсэн болов уу гэж би ойлгодог. Б.Чимид гуай "Бид Үндсэн хууль хийх гэж их зовсон. Капиталист системийг мэдэхгүй учир АНУ, Франц, Герман явж судалсан" гэж дурссан байдаг. Тэднээс өөр хууль хийчих хүн ч байгаагүй. Тэр хуулийн юун дээр алдаа гарсан бэ гэвэл, одоогийн төрийн тогтолцоо, удирдлагын механизм дээр алдсан. Түүнээс монгол хүн амьд явах эрхтэй, эрүүл, аюулгүй оричнд амьдрах эрхтэй, хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол гэх мэт манж үгс бол автоматаар гар өргөж батлагдсан зүйлс. "Бид 60 хоног нойр, хоолгүй зүтгэсэн" гэдэг юм билээ, тэр нь тогтолцоогоо яах вэ гэсэн маргаан л байсан. Түүнчлэн парламентыг хоёр танхимтай болгоно, хоёр эхнэртэй болно гээд олон юм ярьсан. Хамгийн сүүлд гурван толгойтой төрийн тогтолцоог баталсан. Тэр гай өнөөдөр ч нүүрлэж байна. Энэ тухай би 2008-2009 онд Үндсэн хуулийн хямрал болчихсон гэдгийг хэлж байсан даа. Өнөөдөр ч тэрний үр дагавар улам нарийсч гарч байна. Жишээ нь, 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг хар л даа. Тогтолцооны асуудал хэл ам тасрахгүй байна. Энэ бол Үндсэн хуулийн хямрал явсаар бүр гүнзгийрч байгаагийн илрэл. Үүнийг засч авахгүй бол дотоодод аюул нүүрлэчихлээ. Гадныхан бол манай Үндсэн хуулийн хямралыг ажиглаад хэзээ дотроо тэмцэлдэж босч ирэх нь вэ гэдгийг харж суугаа. Өнөөдөр үг хэлээр дайтаж байна, үйлдлээрээ бол 2008 оны долдугаар сарын 1-нд нэг удаа цухас гарч ирээд намжсан. Даамжирвал бид бие биетэйгээ алалцахад хүрнэ. Төр гурван толгойтой болсны гай энэ. Эрх мэдлийн төлөөх тэмцэл даамжирвал хэцүү. Нэг байх ёстой зүйл, гурав болчихоор ийм зовлонтой. Гэтэл манай хойд, урд хөрш нэг толгойтой, нэгдсэн удирдлагатай болоод ирсэн. Тэр бүү хэл, энэ хоёр улс чинь дэлхийн бодлогыг тодорхойлолцож, тэдэнгүйгээр дэлхийн ямар ч асуудал шийдэгдэхгүй байна шүү дээ. Гэтэл манайх нэг байх албан тушаалыг гурав хуваачихаад, тэд нь нам дотроо эрх мэдлийн төлөө тэмцэлдээд байж байна" гэжээ.

Б.Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 4 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 6 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 7 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 8 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 9 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 9 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 10 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 10 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 10 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 13 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 13 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 13 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 14 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 15 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 15 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр