СИ ЗИНЬПИН ПУТИНД ЛЕРМОНТОВЫН ШҮЛГИЙГ САНУУЛАВ



Өмнөд хөршийн Сямэнь хотноо болж буй БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын удирдагч Си Зиньпин нар уулзаж, Москва дахь уулзалтаар тохирсон асуудлуудаа хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

"Өнгөрсөн долдугаар сард Москвад уулзахдаа бидний хамтран гаргасан төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх боломжийн талаар тантай ярилцаж буйдаа би их баяртай байна" гэж Владимир Путин өмнөд хөршийн удирдагчид хэлжээ.

Харин Сямэнь хотын их сургуулийн ойролцоо Оросын нэрт яруу найрагч Михаил Лермонтовын шүлэг байдаг талаар Син Зиньпин дурьдсан байна. Лермонтовын тэрхүү хөшөөний чанх эсрэг талд Хятадын сэтгэгч Күнзийн хөшөө мөн байрладаг ажээ. "Энэ бол Орос болон Хятад улс хэн хэнийхээ соёл өвийг ихэд хүндэлдгийн тод жишээ юм" гэж Си Зиньпин өгүүлжээ.

Мөн Си Зиньпин Михаил Лермонтовын алдартай "Далбаа" шүлгийг эргэн дурсаж, тэрхүү шүлэгт тууштай тэмцэж, шаргуу зүтгэсний үрээр амжилтад хүрдэг тухай өгүүлснийг дурьдсан байна. "Манай хоёр улсын хамтарсан хөлөг онгоц далбаагаа бүрэн дэлгэж хүчтэй урагшилна гэдэгт найдаж байна" хэмээн Си Зиньпин тус шүлгээс жишээ аван өгүүлжээ.

Та бүхэнд Михаил Лермонтовын "Далбаа" шүлгийг Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн орчуулснаар хүргэе.

Далбаа

Хөх далайн цэнхэр мананд

Хөлгийн далбаа ганцаар цайрч

Ахуй нутгаа юунд орхиж

Алс газар юуг эрэв?

Аливаа жаргалыг эрэх нь биш

Амар жаргалаас зугтаах нь биш

Салхи эсгэрч долгио наадахад

Сайхан шураг нь чихран найгана.

Ариун урсгал дор нь мяралзаж

Алтан нар дээр нь гийхэд

Догшин салхинаас өмрыг олох мэт

Довтлох далбаа шуургыг зүснэ.



М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 42 минутын өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 46 минутын өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 1 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 2 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 2 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 4 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 4 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 4 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 6 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 6 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 7 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ Өчигдөр