42 НАСТАЙ ГИМНАСТИКЧ НАЙМ ДАХЬ ОЛИМПДОО БЭЛДЭЖ ЭХЛЭВ



Узбекистаны 42 настай гимнастикч Оксана Чусовитина 2020 оны Токиогийн олимпийн наадамд оролцохоор бэлтгэлээ базааж эхэлжээ. 1992 оны олимпийн аварга түүний хувьд Токиогийн олимп найм дахь олимп нь болох юм.

Есдүгээр сарын 27-нд Канадын Монреальд гимнастикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. 42 настай гимнастикч олимпийн бэлтгэл болгон тус тэмцээнд оролцох юм байна.

"Токиогийн олимпийн наадамд оролцохоор шийдсэн тул би энэ удаагийн ДАШТ-д оролцох болно. Алхам алхмаар би зорилгодоо дөхнө. Мөрөөдлөө амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийнэ. Хэрвээ ингэж зүтгэхгүй бол хожим харамсах болно" гэж Чусовитина өгүүлжээ.

Оксана Чусовитина олимпийн долоон наадамд оролцсоноороо Гиннесийн номд бичигдсэн тамирчин юм. Тэрбээр Риогийн олимпийн наадамд долдугаар байр эзэлсэн. 1992 оны олимпийн аваргаас гадна 2008 оны Бээжингийн олимпийн мөнгөн медальтай ажээ.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 13 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 14 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 16 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 16 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 17 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 17 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 18 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 19 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 19 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 19 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 21 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 22 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 22 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 23 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа Өчигдөр
Улаанбаатарт 31 градус дулаан байна Өчигдөр
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр