​ХҮҮХЭД БАГАЧУУДЫН ХАЙРТАЙ ҮЛГЭРИЙН БААТРУУД СУРАГЧДЫГ ЗАМ ХӨНДЛӨН ГАРАХАД ТУСЛАВ


Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Боловсролын Газар, Хүүхэлдэйн театр, Албан Журмын Даатгагчдын Холбоо хамтран 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17, 50-р сургууль, Баянзүрх дүүргийн 97-р сургууль, Хужирбулангийн 120-р сургуулийн сурагчдад жүжигчилсэн хэлбэрээр замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгож, тоглолт зохион байгуулан хүүхэд багачуудын хайртай үлгэрийн баатруудын дүрээр сурагчдыг зам хөндлөн гарахад туслав.

Энэхүү үйл ажиллагааны зорилго нь хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс #урьдчилан #сэргийлэх, жолооч нарын замын хөдөлгөөнд оролцох #соёлыг #дээшлүүлэх, эцэг эх, асран хамгаалагч, боловсролын байгууллагын бүх шатны ажилчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд оршино.

Ийнхүү үлгэрийн баатрууд эцэг эхчүүд, багш, жолооч нарт хандан тээврийн хэрэгслээр хүүхдийг яаж аюулгүй тээвэрлэх, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр бие даан замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, биеийн аль нэг хэсгийг цонхоор гаргахгүй байх,зам хөндлөн гарахдаа чихэвчний хөгжим, гар утас ашиглахгүй байх, автозам дээр болон замын ойролцоо тоглохгүй байхыг уриалсан юм.

МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ БОЛСОН БЯЦХАН ҮРСЭЭ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ХАМГААЛЦГААЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 23 минутын өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 1 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 1 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 2 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 2 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 3 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 3 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 4 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 4 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 6 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 7 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 8 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 8 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 8 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 9 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр