УРГАЦ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХАМГИЙН ДӨТ ШИНЭ ГАРЦ НЭЭГДЭВ


Сэлэнгэ мөрний хөвөөнд зургаа дахь гүүр баригдаж, ашиглалтад орлоо. Булган аймгийн Сэлэнгэ суманд 40 метр урт, 44 тоннын даацтай, ган төмөр дам нуруу бүхий 437.02 у/м төмөрбетон гүүрийг энэ сарын 16-ны өдөр хүлээн авч, ашиглалтад орууллаа. "Ингэтийн гүүр" хэмээн нэрийдэх энэхүү гүүр нь Монгол Улсад анх удаа дотоодын компани шинэ технологиор гүйцэтгэсэн гэдгээрээ онцлог бөгөөд Зам, тээврийн хөгжлийн яам захиалж, "Хотгор зам" компани барилгын ажлыг гүйцэтгэжээ. Гүүрийн нээлтийн үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, БСШУ-ны дэд сайд Ё.Отгонбаяр, Булган аймгийн удирдлагууд, ургац тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл болон орон нутгийн ард иргэд оролцов.

Энэхүү гүүр ашиглалтад орсноор Булган аймгийн ард иргэдийн аж амьдралд дэмжлэг болж, ургацын тээвэр саадгүй зорчихоос гадна бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үр нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.

Зөвхөн Булган аймгийн ард иргэдээс гадна Сэлэнгэ, Орхончууд, ургац тээвэрлэгч аж ахуй нэгжүүд энэхүү гүүрээр тав тухтай зорчих боломж бүрдэж байгааг Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат гүүрийг нээх арга хэмжээний үеэр онцлон хэллээ. Тэрээр "Зам дагаж хөгжил гэдэг. Газар тариалангийн бүс нутагт дотоодын аж ахуй нэгж, компаниуд нийгмийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагыг хангахуйц томоохон бүтээн байгуулалтыг шинэ технологиор анх удаа бий болгосон нь улс орны эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" хэмээн хэллээ.

Энэ нь ургац тээвэрлэлтийн үйл ажиллагааг түргэсгэх, тээвэрлэлтийн зардлыг багасгахаас гадна сум, орон нутгийн иргэд болон нийгэм эдийн засагт онцгой ач холбогдолтой бөгөөд 120 гаруй км тойрч холбогддог байсан замыг ийнхүү дөтөлдөг болсонд нутгийн ард иргэд ихээхэн баяртай байгаагаа илэрхийлж байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 1 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 2 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 2 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 3 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 3 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 4 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 4 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 5 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 5 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 8 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 8 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 9 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 9 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 10 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 10 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр