Холливудын нэрт жүжигчин, сүүлийн жилүүдэд кино найруулагчаар ажиллаж буй Анжелина Жолигийн бүтээл First They Killed My Father: A Daughter of Cambodia Remembers-ийг Камбожаас "Оскар"-т нэр дэвшүүлэхээр болжээ.
Анжелина Жоли Лун Аны хамт
Тус кинонд хүний эрх төлөө тэмцэгч зохиолч эмэгтэй Лун Аны амьдралын дурсамжийг хүүрнэдэг. Лун Аныг таван настай байхад Улаан кхмерүүд Камбожид цусан овоо босгож, ард иргэдийг алж хядаж, тамлан зовоож байсныг кинонд харуулдаг.
Анжелина Жоли АНУ-ын иргэнээс гадна мөн Камбожийн давхар иргэншилтэй юм байна. Мөн түүний зургаан хүүхдийн нэг нь камбож юм.
М.Болджин
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна