АВТОМАШИНААС ХУЛГАЙ ХИЙЖ БАЙГААД ҮЙЛДЭЛ ДЭЭРЭЭ БАРИГДЛАА


Цагдаагийн байгууллагад энэ сарын 24-ний 05 цагаас 25-ны 05 цагийн хооронд гэмт хэргийн шинжтэй 54 үйлдэл бүртгэгдсэнээс 31 нь хулгайн гэмт хэрэг байжээ. Сүүлийн жилүүдэд нийслэлд хулгайн хэрэг нэлээд бүртгэгдэх болсон байна. Тиймээс иргэд энэ төрлийн гэмт хэрэгт өртөж, эд хөрөнгөөрөө хохирохоос байнга урьдчилан сэргийлж байхыг анхааруулъя.

Хоногт бүртгэгдсэн хулгайн гэмт хэргээс олон нийтэд сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах хэргүүдийг онцлон хүргэж байна.

БГД-ийн 16-р хорооны оршин суугч Б-ийн гэрт нь 10:00-13:00 цагийн хооронд хулгай орж, "Samsung" зөөврийн компьютер 1ш, дунд гарын мөнгөн аяга 6ш, дунд гарын алтан нуухтай Чүнчигноров хөөрөг 1ш авчээ. Уг хэргийг Говьсүмбэр аймаг харъяат 18 настай А үйлдсэнийг илрүүлэн шалгаж байна.

БЗД-ийн 23-р хороонд 16 цагийн орчим иргэн Э-ын сууцанд хулгай орж, зурагт алга болсон бөгөөд уг хэргийг БЗД-ийн 8-р хороонд оршин суух Б үйлдсэнийг илрүүлэн шалгаж байгаа юм.

Орон байрны хулгайгаас гадна автомашины цонх хагалж, эд зүйл хулгайлах тохиолдол нэлээд бүртгэгдэж байгаа юм.

Тухайлбал,

ХУД-11 "Сэргээн засах клиникийн гадна байсан автомашинд хулгай орсон байна" гэсэн мэдээллийг 09-р сарын 23-нд шалгахад СХД-6 хороонд оршин суух Ө-ийн "Тoyota Prius-20" автомашины толиний хавтас1ш, СБД-13 хороонд оршин суух -гийн "Тoyota Prius-20" автомашины толиний хавтас 2ш, ХУД-15 хороонд суух Д-ийн "Тoyota Prius-20" автомашины толиний хавтас 1ш, БЗД-6 хороонд суух Ү -ийн "Тoyota Harrer" автомашины толиний хавтас 2ш нийт 5-н автомашины толиний хавтас 6-г, БЗД-2 хороонд А хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж байна.

Мөн БГД-7 "байрны гадна байсан автомашинд хулгайч байна" гэсэн мэдээллийг 09-р сарын 23-нд авч шалгахад: Дорнод аймаг: Дашбалбар сумын харъяат Б /эр.75н/-ийн "Toyota Corolla" автомашины зүүн хойд хаалганы гурвалжин шилийг, СХД-28хороонд суух А хаглан хулгай хийж байсныг үйлдэл дээр нь илрүүлэн шалгаж байна.

СБД-8 "байрны гадна байсан автомашины шил хагарсан байна" гэсэн мэдээллийг 09-р сарын 24-нд авч шалгахад: СБД-8 хороонд суух Б-ын "TOYOTA Prius-20" автомашины цонхыг, БГД-18 хороонд суух Б , ЧД-13 хороонд суух А нар бүлэглэн хагалж эд зүйл хулгайлж байсныг үйлдэл дээр нь илрүүлэн холбогдох харъяа дүүргийн цагдаагийн хэлтсүүд шалгаж байгаа аж.

Тиймээс иргэд автомашинаа харуул хамгаалттай, камертай газарт байрлуулж, эд хөрөнгөө хулгайчдаас хамгаалахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Б.Ирээдүй



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 7 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 9 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 10 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 10 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 11 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 12 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 12 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 13 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 13 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 14 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 16 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 16 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 16 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 17 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 18 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 18 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр