АМЕРИКИЙН ОНГОЦЫГ СӨНӨӨНӨ ГЭЖ УМАРД СОЛОНГОСЫН САЙД МЭДЭГДЭВ


Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ли Ен Хо АНУ-ын Нью-Йорк хотын Millenium Plaza зочид буудалд сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ "Бид АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоцыг сөнөөх болно" гэжээ.

"АНУ эхэлж манай улсад дайн зарласан гэдгийг дэлхий дахин маш сайн санах хэрэгтэй. Тэд бидэнд дайн зарласан болохоор бид хариу үйлдэл үзүүлэх ёстой. АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоцууд манай улсын агаарын нутаг дэвсгэрт биш байлаа ч гэсэн бид тэднийг сөнөөх эрхтэй" гэж Ли Ен Хо мэдэгдсэн байна.

"Трамп ямар хүн бэ гэдгийг бүгд харья. Тэр бол сэтгэлзүйн хувьд тогтворгүй, өөрийгөө хэт өргөмжлөх үзэлтэй, өөртөө хэт бардсан нэгэн. Америкийн ард түмэн хүртэл түүнд дургүй. "Худал хуурмагийн хаан", "Хорон санаат Ерөнхийлөгч" гэх мэт нэршлийг тэр ард түмнээсээ хүртсэн. Амьдралынхаа туршид худал хуурмаг, сүрдүүлэг дарангуйллыг ашигласаар ирсэн хүн одоо "улаан товчлуур"-ыг дарах эрхийг авсанд хэргийн гол учир оршиж байна. Энэ нь дэлхий дахины өнөөгийн энх амгалангийн гол аюул юм" гэж Ли Ен Хо мэдэгджээ.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 1 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 2 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 4 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 4 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 5 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 6 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 6 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 7 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 7 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 7 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 10 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 10 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 10 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 11 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 12 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 12 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр