​ТЭНЭМЭЛ АМЬДРАЛТАЙ 12-15 НАСНЫ ХҮҮХДҮҮД БҮЛЭГЛЭН ХУЛГАЙ ХИЙЖЭЭ


Жолооч нар автомашиныхаа эд зүйл болон дотор нь байгаа эд зүйлийг хулгайд алдахаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа хулгайн хэргийн дийлэнх хувь нь автомашинаас эд зүйлээ алдсан, автомашины толь хулгайд алдсан гэх дуудлага мэдээлэл байгаа юм.

Өнгөрөгч хоногуудад цагдаагийн байгууллагад автомашинтай холбоотой хулгайн хэрэг бүртгэгдсэн бөгөөд хэргийг 12-15 насны тэнэмэл амьдралтай хүүхдүүд үйлдэж байгаа нь анхаарал татаад байна.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 1-р хороонд байрны гадна байсан автомашинд энэ сарын 23-ны 22:00-01:00 цагийн хооронд хулгай орсон байна" гэх мэдээлэл 9 дүгээр сарын 24-ны өдөр цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу шуурхай эрэн сурвалжилж уг хэргийг оршин суух тодорхой хаяггүй тэнэмэл амьдралтай 13 настай эрэгтэй Т, 14 настай эрэгтэй Г, 14 настай эрэгтэй Т нар бүлэглэн үйлдэж, монетон гинж, 80 мянган төгрөг зэрэг эд зүйлс хулгайлсаныг илрүүлэн шалгаж байгаа юм.

Мөн "Баянгол дүүргийн 13-р хорооны байрны гадна байсан автомашинд хулгай орсон мэдээлэл" цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээдллийн дагуу шалгахад , СХД-ийн 13-р хороонд оршин суух Т, БГД-ийн 13-р хороонд оршин суух Н, Дархан сумын харъяат О, БГД-ийн 13-р хороонд оршин суух С нарын нийт 11 автомашины шилийг хагалж, хулгай хийж байсныг үйлдэл дээр нь илрүүлэн шалгаж байна. Хэргийг оршин суух хаяг тодорхойгүй тэнэмэл амьдралтай 14 настай эрэгтэй Г, 15 настай Т нар үйлджээ.

Баянзүрх дүүргийн 1-р хороонд мөн л байрны гадна автомашинд хулгайч байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу хэргийн газарт ажиллахад тус хорооны оршин суугч З-ийн "Toyota Prius-20" автомашины шилийг, тодорхой оршин суух хаяггүй /тэнэмэл/ амьдралтай Г /эр.12н/ хагалж эд зүйл хулгайлж байсныг үйлдэл дээр нь илрүүлэн, шалгаж байна.

Гэмт этгээдүүд шилийг нь хагалан, хулгай хийж байсан автомашинууд бүгд "Toyota Prius-20" маркийн автомашинууд байсан байгаа юм. Тиймээс иргэд автомашинаа харуул хамгаалалттай газарт байрлуулж, эд зүйлээ хулгайчаас хамгаалж байхыг дахин сануулъя.

Н.Цэндбат


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 4 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 5 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 7 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 8 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 8 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 9 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 10 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 10 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 10 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 12 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 13 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 13 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 14 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 15 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 15 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр