С.МИШИГ: ШИНЖИЛГЭЭ ӨГСӨНИЙХӨӨ ДАРАА ШУУД ХУУРАЙ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАНА


Хотын өнгө үзэмжийг гутааж байгаа нь хүн үү? эсвэл овоорсон энэ хог уу?...гэдгийг Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар болон түүнийг толгойлж буй С.Одонтуяа даргаас асуумаар санагдана.


Амьдралаа залгуулж, хоолоо олж идэх гэсэн иргэд нь ажлын байр, ажиллах нөхцөл бололцоогоор хомс учраас ийнхүү гадна талбайд бараа бүтээгдэхүүнээ арай хямд өртгөөр зарж буй. Тэд өндөр түрээс төлж, түрээсийнхээ мөнгийг төлөхийн тулд бараа бүтээгдэхүүн дээрээ үнэ нэмэхээс илүүтэй, арай хямдаар хэрэглэгчдэд хүргэхийг зорьж байна. Үнэхээр хотын өнгө үзэмжинд муугаар нөлөөлөөд байгаа бол хогоор дүүрч, бохирдсон энэ талбайгаа бидэнд өгчих, бид хамтын хүчээр худалдааны төв бариад ажлын байртай үлдэе гэх саналыг дүүргийнхээ засаг даргад удаа дараа тавьж байгаа аж.

Гэвч тэдний энэ үгийг юман чинээ үнэндээ бодсонгүй. Нийслэлийн удирдлагууд хотын өнгө үзэмжинд их анхаардаг болжээ. Улсынх нь нийслэл юм чинь аргагүй биз. Гэхдээ иргэн хүн байхгүй бол Монгол Улс гэж тусгаар улс байх уу? Тусгаар улс байж чадахгүй бол Улаанбаатар гэж нийслэл байх байсан уу? гэдгийг асуумаар санагдана.

Ямартай ч ажлын байрны төлөө, өөрсдийнх нь дуу хоолой, үзэл бодлыг сонсооч, бидэнтэй уулзаач хэмээн худалдаачид өлгөлөн зарлаад хоёр хоёр хонолоо. Худалдаачдыг нойтон өлсгөлөн эхлүүлээд 24 цаг болчихоод байхад нэг ч эрүүл мэндийн байгууллага ирж үзсэнгүй хэмээн өчигдөр мэдээллэж байсан билээ.

Тэгвэл өчигдөр үдээс хойш 16 цагийн үед БГД-ийн эрүүл мэндийн нэгдлээс эмч нар очиж, өлсгөлөн зарлаж байгаа иргэдийн эрүүл мэндийг үзээд явсан байна. Өлсгөлөн зарлаж байгаа худалдаачин С.Мишигийн хэлж байгаагаар бол шинжилгээ өгчихөөд шууд хуурай өлсгөлөн зарлана гэж байсан юм.

Өлсгөлөн зарлаад байгаа иргэдийн хувьд дүүргийн засаг даргатайгаа уулзаж, нөхцөл байдлаа танилцуулж, тухайн газарт юу хийх гээд зориод байгаа, тэр нь ажилгүй, орлогогүй болох гээд байгаа 100-аад иргэний асуудлыг шийднэ гэдгийг хэлж, ойлгуулах хүсэлтэй байгаа юм билээ. Тэгэхээр дүүргийн засаг дарга асуудлыг анхааралдаа авч, иргэдийнхээ үгийг сонсох сэтгэл гаргавал өлсгөлөн зарлаад байгаа 12 иргэний эрүүл мэнд, амь нас аврагдах юм байна.

Б.Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 4 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 6 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 7 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 8 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 8 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 9 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 9 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 10 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 11 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 11 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 13 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 13 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 13 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 14 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 15 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 16 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр