ИНГЛАК ЧИНАВАТ ДУБАЙД НУУГДАХ БОЛЖЭЭ


Тайландын Ерөнхий сайд асан Инглак Чинават эх орноосоо оргон зайлж, Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо нуугдаж байгаа гэнэ. Энэ талаар Тайландын Ерөнхий сайд Прают Чан-Оча мэдэгдсэн байна.

"Түүнийг Дубайд нуугдаж буй талаархи албан бус мэдээллийг би Гадаадын хэргийн яамнаас сонслоо" хэмээн Прают Чан-Оча өгүүлжээ.

Инглак Чинават наймдугаар сарын 25-нд шүүх хуралд очих ёстой байсан ч биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас очоогүй тул түүнийг баривчлахыг шүүхээс хүлээн зөвшөөрсөн юм. Гэлээ ч баривчлахаар очиход Инглак Чинават аль хэдийнэ эх орноосоо оргон зайлсан нь тодорхой болсон. Инглак Чинаватыг эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, улс төсвийн мөнгийг ихээр шамшигдуулсан хэрэгт буруутган, шүүхээс таван жилийн ял оноосон юм.

Тайланд болон АНЭУ нь хоорондоо хэрэгтэн шилжүүлэх тохиролцоогүй тул Инглак Чинават Дубайд нуугдахад аюулгүй бололтой. Гэлээ ч Тайландын төр засгаас Интерполын ажиллагааг дэмждэг 190 улсаас Инглак Чинаватын байгаа газрыг тодорхой мэдэгдэхийг хүссэн хүсэл гаргажээ.

Reuters-ийн мэдээлснээр бол Инглак Чинаватын ах, Тайландын Ерөнхий сайд асан тэрбумтан Таксин Чинават мөн Дубайд амьдардаг ажээ.

М.Болджин



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 33 минутын өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 51 минутын өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 1 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 2 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 2 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 3 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 3 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 4 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 6 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 6 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 6 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 7 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 8 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 8 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр