ХЯНАЛТ СУЛААС БАЙГАЛИЙН УРГАМЛЫГ ХУУЛЬ БУСААР БЭЛТГЭХ ГЭМТ ХЭРЭГ ГАРАХ НӨХЦӨЛ БҮРДДЭГ


Нийслэлийн прокурорын газраас 2017 оны 09 дүгээр сард Нийслэл, дүүргийн хэмжээнд 2016 он, 2017 оны эхний хагас жилийн байдлаар Эрүүгийн хуулийн /2002 оны/ 212 дугаар зүйл "Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчих", Эрүүгийн хуулийн /2015 оны/ 24.8 дугаар зүйл "Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх" гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг судалжээ. Судалгаанд хамрагдсан хугацаанд дээрх зүйл ангиар шалгагдсан 8 хэрэг байгаа нь нийт хяналт тавьсан 27854 хэргийн 0.03 хувийг эзэлж, үүнээс 3 хэргийг хэрэгсэхгүй болгон, 1 хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, 15 хүнд холбогдох 3 хэргийг шүүхэд шилжүүлэн, 87.5 хувийг шийдвэрлэсэн байна. Эдгээр хэргүүдэд нийт 36 хүнийг холбогдуулан шалгасны 83 хувь нь эрэгтэй, 17 хувь нь эмэгтэйчүүд байсан бөгөөд гадаад улсын иргэн 6 байгаа нь бүгд БНХАУ-ын иргэд байжээ. Энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс холбогдон шалгагдсан байна. Судалгааны дүнгээс үзэхэд, иргэд, тусгайзөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, төрийн захиргааны байгууллага, алба хаагч нарын хувьд Монгол Улсын ховор ургамлын жагсаалтанд багтсан Хуш модны самрын үр, чөмөг зэргийг бэлтгэх, худалдах, худалдан авах, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагаанд холбогдох хууль, журмыг нэг мөр дагаж мөрддөггүй, хяналтаа бүрэн тавьдаггүй, нөгөөтэйгүүр эрх зүйн орчин хангалттай сайн бүрдээгүй байгаа нь дээрх гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөл болж байна. Судалгааны мөрөөр Байгалийн ургамал түүж бэлтгэх, тээвэрлэх, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаад улсад гаргах зөвшөөрөл олгох талаар тусгай журам боловсруулах шаардлагатай байгаа талаар Монгол Улсын Засгийн газрын Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд санал хүргүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгт дагнан мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг Мөрдөн шалгах байгууллагын мөрдөгч, хяналт тавьдаг прокуроруудыг мэргэшүүлэх чиглэлээр сургалтанд хамруулах талаар Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвд тус тус санал хүргүүлэхээр шийдвэрлэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 7 минутын өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 1 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 1 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 2 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 2 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 2 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 5 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 5 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 5 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 6 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 7 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 7 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр