ХОТ, ТОСГОНЫ ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газраас "Хот, тосгоны тулгамдсан асуудал" сэдэвт хэлэлцүүлгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн яам, Барилга хот байгуулалтын яамны төлөөлөл, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нар, Тосгоны захирагчид, НЗДТГ-ын Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төслийн баг, ХБНГУ-ын Конрад Аденаурын сангийн төлөөлөл оролцлоо.

Хот, тосгоны удирдлагын тогтолцоо, тулгамдсан асуудал сэдвээр ЗГХЭГ-ын ахлах референт П.Зоригтбаатар, Хот, тосгоны өнөөгийн байдал тулгамдсан асуудал сэдвээр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны захирагч Ж.Ганболд, Дүүрэг дэх тосгоны асуудал сэдвээр НЗДТГ-ын мэргэжилтэн С.Энхжаргал нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлэгт оролцогчдын санал, шүүмжлэлийг нэгтгэж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос явуулж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал оруулна.

Улсын хэмжээнд 18 тосгон байгаагаас хамгийн олон нь буюу 6 нь Сэлэнгэ аймагт байна. Тосгоны захирагчид иргэддээ төрийн үйлчилгээг хүргэж ажиллахад цөөнгүй хүндрэл тулгардаг гэлээ. Тосгоны бие даасан хараат бус байдал хуулинд тодорхой тусгагдаагүй нь оршин суугчдын нутгийн удирдлага дахь оролцоог хумигдмал байдалд байлгадаг. Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудын дагуу ажил үүргээ гүйцэтгэхэд зөрчил үүсдэг зэргийг ч орон нутгийн удирдлагууд хэлж байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 18 минутын өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 1 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 1 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 2 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 2 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 2 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 5 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 5 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 5 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 6 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 7 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 7 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр