"ЛАС ВЕГАСЫН БУУЧ"-ИЙН ЭЦЭГ АНУ-ЫН ХАМГИЙН АЮУЛТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭН БАЙЖЭЭ


Өчигдөр АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотын нэгэн задгай талбайд кантри хөгжимчин-дуучин Жейсон Олдины тоглолтын үеэр ойролцоохь зочид буудлаас гэмт этгээд гал нээж, 59 хүнийг амийг бүрэлгэж, 500 гаруй шархтаж бэртсэн аймшигт явдал гарсан.

Тэгвэл гадаадын хэвлэл мэдээллийнхэн "Лас Вегасын бууч" хэмээх тодотгол хүртээд буй алуурчин Стивен Пэддокийн талаархи мэдээллүүдийг ар араас нь цацаж эхэллээ. 64 настай Стивен Пэддок нь Лас Вегасын Mandalay Bay зочид буудлын 32 давхраас гал нээсэн юм. Түүний өрөөг хожим шалгахад 18 галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис мөн үл мэдэгдэх цахилгаан холболт илрүүлсэн гэнэ.

Стивен Пэддокийн эцэг Бенжамин Хоскинс Пэддок

Стивен Пэддокийн төрсөн эцэг Бенжамин Хоскинс Пэддок нь 1969-1977 онд АНУ-ын "хамгийн аюултай гэмт хэрэгтэн" гэх тодотголтойгоор цагдаа, хүчний байгууллагын хяналтад байжээ. Тэрбээр банк дээрэмдсэн хэргээр 20 жилийн ял сонссон ч шоронгоос оргосон юм байна. Бенжамин Хоскинс Пэддокийн Америкийн цагдаагийн тодорхойлолтод "Солиотой этгээд. Хэзээ ч амиа егүүтгэж магадгүй гаж донтон" гэж тэмдэглэсэн байдаг гэнэ.

Стивен Пэддок, Мэрил Дэнли нар

Харин 59 хүнийг амийг бүрэлгэсэн Стивен Пэддокийн хувьд урьд нь ямар нэгэн гэмт хэрэгт нэр холбогдож байгаагүй. Лас Вегасаас холгүйхэн орших жижиг хот Мескитэд 417 мянган ам.долларын багцаа үнэтэй байшинд амьдардаг байж. Тэрбээр гэрлэсэн ч зургаан жилийн дараагаар салаад 20 гаруй жилийн хугацаанд ганцаар амьдарчээ. Харин сүүлийн хоёр жилдээ индонез гаралтай Австралийн 62 настай иргэн Мэрил Дэнли хэмээх эмэгтэйтэй ойр дотно харилцаатай байсан гэнэ. Мэрил Дэнли АНУ-ыг орхин гарсан тул түүнийг өөр улсын нутаг дэвсгэрт байхад нь цагдаа нар түр саатуулж, мэдүүлэг аваад байгаа гэнэ. Гэхдээ эмэгтэйг тус хэрэгт холбогдолтой гэж үзэхгүй байгаа аж.

Стивен Пэддок нь хувьдаа хоёр жижиг оврын онгоцтой, армид алба хааж байгаагүй, Америкийн нэгэн томоохон бизнесийн компанид эдийн засгийн шинжээчээр ажиллаж байсан гэнэ.


Стивен Пэддокийн дүү Эрик Пэддок

Түүний дүү Эрик Пэддокоос цагдаа нар мэдүүлэг авахад "Тэр жирийн л хүн. Яагаад гэнэт ийм аймшигтай юм сэдсэнийг ойлгохгүй юм. Тэр Мескитэд амьдардаг, мөрийтэй тоглоомд дуртай жирийн л эр байсан" гэж өгүүлжээ. Хамгийн сүүлд Ирма хар салхины гамшгийн үеэр 90 настай эхийнхээ биеийг асууж дүүтэйгээ олон нийтийн сүлжээгээр харилцсан ажээ.

Мөн Стивен Пэддок нь аль нэг шашин юмуу бүлэглэлд хамаарч байсан талаар тодорхой мэдээлэл үгүй гэнэ. Гэхдээ Исламын Улс алан хядах бүлэглэлээс Стивен Пэддокийг хэдэн сарын өмнө исламд элссэн хэмээн мэдэгдээд хэргийн санаачлагыг бид гаргасан гэж мэдэгдсэн юм. Гэвч АНУ-ын цагдаа нар Стивен Пэддокийг Исламын Улс алан хядах бүлэглэлтэй холбоотой байсан эсэхэд эргэлзэж буй ажээ.

Стивен Пэддок нь олон нийтийн сүлжээнд хаяггүй тул хэвлэлээр тархсан ганц зургийг түүний найз эмэгтэй Мэрил Дэнлигийн хаягаас хэвлэлийнхэн олж авсан байна.

"Лас Вегасын бууч"-ийг гал нээхээс хэдхэн минутын өмнө зочид буудлын үйлчлэгч өрөөнд нь орсон ч сэжигтэй зүйл огт анзаараагүй гарсан гэнэ. Мөн Стивен Пэддок зочид буудлын өрөөнд 18 галт зэвсэг болон тэсэрч дэлбэрэх бодисыг хэрхэн мэдэгдэлгүйгээр оруулж чадсаныг шалгаж буй гэнэ.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 9 минутын өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 1 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 1 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 2 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 2 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 2 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 5 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 5 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 5 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 6 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 7 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 7 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр