БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө "Эко дүүрэг-Ногоон хөгжил" зорилтыг тусгасан. Тус зорилтынхоо хүрээнд "Хоггүй Хороо" хоёр сарын аяныг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс амжилттай зохион байгуулаад явж байна.

"Хоггүй Хороо" хоёр сарын аяны хүрээнд 2017 оны наймдугаар сарын 30-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа Хороод, СӨХ, Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Төрийн болон төрийн өмчид газруудын ажилтан албан хаагчид идэвхитэй хамрагдлаа. Бүх нийтийн их цэвэрлэгээ хийх тухай албан тоот, удирдамж, цэвэрлэгээний газрын байршлыг хүргүүлэн аж ахуйн нэгж байгууллага иргэдийг хамруулан гаднах орчны цэвэрлэгээг хийлгэж, хяналт тавьж, дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбай болон орон сууц хорооллын дундах туслах зам, үйлдвэр хэсгийн туслах замуудын хог хаягдлыг бүрэн цэвэрлэлээ.

Нийт 945180 м2 талбайг хамруулан цэвэрлэж, 14 рейсээр 21.5 тонн хогийг ачиж, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэлээ гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 10 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 14 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 14 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 15 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 15 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 19 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 2026/06/22
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 2026/06/22