МАНСУУРУУЛАХ БОДИСЫГ ХУУЛЬ БУСААР ОЛЖ АВЧ, БУСДАД ЗАРЖ БОРЛУУЛЖ БАЙСАН ГАДААД ИРГЭНИЙГ БАРИВЧИЛЛАА


Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид 2017 оны 10 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох "ЛСД" гэх нэршилтэй мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, бусдад зарж борлуулж байсан Нидерландын Вант Улсын иргэн Вандэр Харст Фридтжоф, түүний эхнэр Монгол Улсын иргэн Г нарыг илрүүлэн, бусад этгээдийн хамт баривчилсан байна.

Энэ хэрэгт уг хоёр этгээдээс гадна Монгол Улсын долоон иргэнийг холбогдуулан шалгаж ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 0461 дүгээр ангид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

Уг этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар олж авч, бусдад зарж борлуулсан гэх үндэслэлээр шалгаж буй аж. Тус хэрэгт холбогдсон Вандэр Харст Фридтжоф гэгч нь Нидерландын Вант улсаас шуудан илгээмж ашиглан энэхүү мансууруулах бодисыг олон удаагийн үйлдлээр Монгол Улсад оруулж ирж зарж борлуулж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна.

Мөн эд мөрийн баримтаар "ЛСД" гэх нэршилтэй мансууруулах бодис, каннабисын төрлийн мансууруулах үйлчилгээтэй ургамлыг илрүүлэн хурааж авчээ. Хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох "ЛСД" гэх нэршилтэй бодис нь олон улсад 1988 онд илэрч бүртгэгдсэн бөгөөд хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрах, хөлрөх, тавгүйтэл, сэтгэл санааны гүн хямралд орох зэрэг шинж илэрч, тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 12 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 16 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 16 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 17 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 17 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 21 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 21 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 2026/06/22
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 2026/06/22