О.БУРМААГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛОХ АСУУДЛААР МАН-ЫН БҮЛЭГ ЗАВСАРЛАГА АВАВ


УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулсан юм.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хуралдааны эхэнд хэлэлцэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан санал хэллээ. Төсвийн тодотголын төслийг өмнөх Засгийн газар боловсруулсан бөгөөд 2017 оны наймдугаар сарын байдлаар төсвийн орлого 904 тэрбум төгрөгөөр давсан гэдэг мэдээллийг УИХ-ын гишүүдэд өгсөн. Энэ мөнгийг хэрхэн зарцуулах талаарх төсөл гэж ойлгож байгаа. Иймд огцорсон Засгийн газрын боловсруулж, өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэхийг хойшлуулах саналтай байна гэв. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Д.Пүрэвдорж 2017 оны төсвийн тодотголын төсөлд оновчгүй төлөвлөлт олон байгаа тул шинэ Засгийн газар ирээдүйн эрсдэлээ тооцож, эдийн засгийн нөхцөл байдлаа тооцон төсвийн тодотголын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн тул УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байгааг мэдэгдэв.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаан Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлаар үргэлжилсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Цэцийн гишүүн эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаа дуусахаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг, эсхүл Төрийн албаны тухай хуульд [2] заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэнтэй холбогдуулж тэтгэвэрт гаргах асуудлыг анх илгээсэн байгууллага санал болгон Улсын Их Хуралд ирүүлсэн бол Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулна" хэмээн заасныг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Р.Бурмааг томилуулахаар ирүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.

Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн Раднаагийн Бурмааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд санал болгосугай хэмээн 2017 оны аравдугаар сарын 05-ны өдрийн 15 дахь захирамжид дурджээ. Раднаагийн Бурмаа нь 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 52 дугаар дунд сургуулийг 1975 онд, БНБАУ-ын Электрон, техникийн их сургуулийг 1982 онд, 1992 онд Удирдлагын хөгжлийн институтийг тус тус төгсчээ. Тэрбээр ажлын гараагаа 1982 онд ШУА-ийн Физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар эхэлж, 1988-1992 онд "Монел" фирмд зохион бүтээгч-инженер, 1992-1996 онд "Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд" хөдөлгөөний тэргүүн, 1996-1997 онд Хүүхдийн төлөө төвийн дарга, 1997-2012 онд Сонгогчдын Боловсрол төвийн захирал, 2000-2006 онд Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн, 2005-2011 онд Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн, 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга, 2014-2016 онд Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, 2009-2012 болон 2017 оноос эхлэн АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа аж.

Танилцуулгатай холбогдуулан нэр дэвшүүлж буй эрх бүхий албан тушаалтан болон нэр дэвшигчээс хуралдаанд оролцож буй гишүүд асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2-т "Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно" гэсэн шалгуурыг нэр дэвшигч хангаж буй эсэхийг УИХ-ын гишүүн О.Батнасан тодруулав. Үндсэн хуулийн дээрх зүйл, заалтад хууль зүй, улс төрийн давхар мэргэшилтэй гэж заагаагүй, аль нэг нь байх боломжтой. Өмнө нь "улс төрийн өндөр мэргэшилтэй" гэсэн шалгуураар П.Очирбат, Т.Лхагва, Д.Чилаажав, Ж.Болдбаатар зэрэг олон хүн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож байсан бөгөөд өөрийнх нь мэдлэг, туршлага дээрх шалгуурыг хангана хэмээн үзэж байгаагаа Р.Бурмаа хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нэр дэвшигч Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон тохиолдолд ард түмний нийтлэг эрх ашгийг дээдлэн, Үндсэн хуулийг хамгаалан ажиллах эсэхийг асуулаа. Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхагласан зарчмыг дээдлэн ажиллана хэмээн нэр дэвшигч Р.Бурмаа хариулсан. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэх шаардлагатай байгаа тул тав хоногийн завсарлага авч буйг мэдэгдсэнээр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ажлаас чөлөөлөх мэдэгдлийг бичгээр баталгаажуулаагүй нь бодит байдалд мэдэгдсэн үйл баримтыг шууд үгүйсгэхгүй 25 минутын өмнө
Мотоциклтой малаа хариулж яваад сураггүй болсон 61 настай эрэгтэйн цогцсыг гэрээс нь 500м зайтай газраас олжээ 46 минутын өмнө
Гурван настай хүүгийн эмчилгээний зардалд 50 сая төгрөг цугларчээ 47 минутын өмнө
Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал: Нөхөр маань маш их ядарч, сулдьсан байна лээ, хүүхдүүд минь аавыгаа санаад үнэхээр хэцүү байна 1 цагийн өмнө
Тахь Ресурс Компани: Манай компанийг тусгай зөвшөөрлөө хууль зөрчөөд авчихлаа гэж гүтгэж, нэр хүндэд халддаг 1 цагийн өмнө
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн талаарх дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна 1 цагийн өмнө
Сүхбаатар аймагт алга болсон охиныг дөрвөн жилийн дараа олжээ 1 цагийн өмнө
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг зохион байгуулна 1 цагийн өмнө
Таксины жолоочийн хоолойг боож, автомашиныг нь дээрэмдсэн хэрэг гарчээ 2 цагийн өмнө
Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан болов 2 цагийн өмнө
Налайх дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо 2 цагийн өмнө
Дэлхийн хоккейн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслолын үйл ажиллагаа болно 2 цагийн өмнө
Нийтийн тээврийн салбарт хүлэмжийн хийг 35 хүртэлх хувиар бууруулна 3 цагийн өмнө
Стратегийн команд штабын сургуулийг тавдугаар сард зохион байгуулна 3 цагийн өмнө
Малдаа яваад сураггүй болсон 54 настай эрэгтэйн цогцсыг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ 3 цагийн өмнө
Нийслэлд өдөртөө -11 градус хүйтэн байна 3 цагийн өмнө
БНСУ дахь Монгол иргэд "Хурдан" цэгээс төрийн үйлчилгээ авч эхэллээ 18 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 19 цагийн өмнө
Ж.Сүхбаатар: Наадмын дараа түгжрэлийг буруулах томоохон туршилтууд хийнэ 20 цагийн өмнө
Ч.Хүрэлбаатар: Малчдын орлого удахгүй нэмэгдэнэ 20 цагийн өмнө