XОТЫН ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАX ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА


Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Швейцарийн Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Азийн сантай хамтран Xотын засаглалыг сайжруулаx төслийг Нийслэлийн 9 дүүргийн гэр xорооллын 87 xороонд 2017-2018 оны хугацаатайгаар хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын Заxирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны xөтөлбөр"-т тусгагдсан "Иргэддээ үйлчилдэг төр-уxаалаг төрийн үйлчилгээ", Азийн сангийн 2017-2018 оны хугацаанд хэрэгжүүлэх "Хотын Засаглалыг сайжруулах" төслийн II бүрэлдэхүүн хэсэгт тусгагдсан төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх асуудлыг хэрэгжүүлэх үе шаттай ажил зохион байгуулж байна.

Азийн сангийн "Xотын Засаглалыг сайжруулаx" төслөөс Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн үйлчилгээнээс авах сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор "Төрийн захиргааны үйлчилгээний процессыг дахин загварчлах" зөвлөх үйлчилгээг "ПрайсуотерхаусКупер Эйдвайзори" ХХК-иар гүйцэтгүүлж байна.

Тус зөвлөх компани нь Нийслэлийн Архивын газар, Газрын алба, Улсын Бүртгэлийн газруудын тодорхойлон гаргасан иргэдийн дунд хамгийн их эрэлттэй гэж нэрлэгдсэн 14 үйлчилгээнд процессын өнөөгийн зураглал хийх, дахин загварчлах, үйлчилгээнд зарцуулах цаг, үр дүн-өртгийн шинжилгээ хийх, иргэд болон үйлчилгээ үзүүлэгч байгууллагын аль аль талын хүсч буй зохистой үйлчилгээний процессын зураглалыг гаргах, зөрүүтэй байдалд анализ, дүн шинжилгээ хийх, шинэ загварчлалыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах гэх мэт ажлуудыг гүйцэтгэх юм.

Энэхүү зөвлөх үйлчилгээний үр дүнд боловсруулагдсан үйлчилгээний процессыг дахин инженерчлэх, хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах аргачлал, арга зүйг ашиглан дүүрэг, агентлагийн удирдлагууд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, чанарыг сайжруулах ажлыг өөрсдийн чиг үүргийн хүрээнд ирэх жилүүдэд зохион байгуулах юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 1 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 2 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 2 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 3 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 4 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 4 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 4 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 5 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 5 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 8 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 9 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 9 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 9 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 10 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 10 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр