СУРГУУЛЬ ХЭЭРИЙН УДИРДЛАГЫН ШТАБАД ҮРГЭЛЖЛЭН ЯВАГДАЖ БАЙНА


Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах команд штабын сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тус сургуулийн хүрээнд өнөөдөр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнийг хээрийн удирдлагын штабад шилжүүлэн байршуулж, өгөгдсөн цагийн байдлын дагуу нийт 176 удирдах бүрэлдэхүүн, 14 гэр, нэг асар майхантайгаар үргэлжлүүлэн ажиллаж байна.

Эрдэнэбулган сумын урд байрлах "Хээрийн сургалтын талбай"-д эхэлсэн хээрийн удирдлагын штабын сургуулийн дараа удирдах бүрэлдэхүүний багаар ажиллах болон гамшигтай тэмцэх ур чадварыг дээшлүүлэх, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлийг сайжруулах зорилго бүхий сэтгэлзүйн сорил явагдах юм. Сорилд удирдах бүрэлдэхүүний 65 гаруй хүн таван багт хуваагдан оролцож, саадтай зурвас, байршил тогтоох, асуулт хариулт, анхны тусламж, гал унтраах, химийн норматив гэсэн зургаан цэгт даалгавар гүйцэтгэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 50 минутын өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 4 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 4 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 5 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 5 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 9 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 9 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 2026/06/22