“БАЙГУУЛЛАГЫН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ЧАДАВХЫГ ҮНЭЛЭХ АРГАЧЛАЛ”-ЫГ ОРОН НУТАГТ ТУРШИВ


Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Гамшигт тэсвэртэй Улаанбаатар хот төслийн хүрээнд боловсруулсан "Байгууллагын гамшгийн эрсдэлийн менежментийн чадавхыг үнэлэх аргачлал"-ыг орон нутагт туршлаа.

Уг аргачлалыг Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Б.Дөвшин Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын төслийн ажилтан Г.Эрдэнэцолмон нар Төв, Говьсүмбэр аймгуудын Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газрын алба хаагчдад танилцуулж, хамтарсан үнэлгээг хийсэн юм.

Оролцогчид өөрсдийн байгуулллагын гамшгийн эрсдэлийн менежментийг үнэлсэн бөгөөд боловсруулсан аргачлалыг ашиглахад хялбар, бодит үнэлгээ гарч байна гэж дүгнэв.

Тус аргачлалыг Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй төрийн болон төрийн үйлчилгээний байгууллагуудад туршиж үзсэн бөгөөд анх удаагаа орон нутагт туршиж байгаа нь энэ юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 1 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 5 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 5 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 6 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 6 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 10 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 10 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 2026/06/22
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 2026/06/22