ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУДТАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ТУЛГАМДСАН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Admin
19 цагийн өмнө

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар аймаг, орон нутгийн удирдлагуудтай өнөөдөр цахим хурал хийлээ. Манай Засгийн газар улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө зоримог, тууштай, бүтээлч ажиллаж, үр дүнд суурилсан, хариуцлагатай, сахилгатай Засгийн газар байх болно гэдгийг аймгийн Засаг дарга нарт хэллээ.

Сүүлийн жилүүдэд манай улсад сахилга, хариуцлага бүх шатанд суларч, дэг журам, шударга ёс алдагдсан. Засгийн газар өөрөөсөө эхэлж, хариуцлага сахилга батыг эрс сайжруулан үлгэрлэн манлайлж, төрийн болон орон нутгийн захиргааны бүх шатны байгууллагаас ажлын хариуцлага, сахилга дэг журмыг сайжруулахыг шаардана. Орон нутгийн удирдлагууд та бүхэн ч нутаг дэвсгэртээ энэ асуудлаар өөрсдөө үлгэр жишээ үзүүлж, нутгийн захиргааны бүх шатны байгууллагаас ийм зарчим барьж ажиллаарай гэлээ.

Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгавар гарсан. Энэ даалгаврыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт сахилга, хариуцлагыг өндөржүүлэх, төрийн албаны ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигаас ангид байх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай зохион байгуулах зэрэг тодорхой асуудлыг тусгасан. Засгийн газар нутгийн захиргааны бүх шатны байгууллагад зөвхөн хууль дээдлэх, ёс суртахуунтай байх зарчмыг шаардаж ажиллана гэдгийг Г.Занданшатар сайд анхааруулаад аймгийн Засаг дарга нар өгсөн үүрэг даалгаврынхаа гүйцэтгэл, дотоод хяналт, шалгалтаа эрс сайжруулж, бодит үр дүн шаардаж ажиллахыг үүрэг болгов.

Цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээгээр энэ өвөл цас ихтэй, хүйтэн өвөл болох төлөвтэй. Намрын дунд сард багагүй хэмжээний цаг орж, эхний дохио өглөө. Өнгөрөгч зун манай орны нийт нутгийн 75 хувь нь гантай, гандуу байлаа. Иймд орон нутгийн удирдлагууд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлд онцгой анхаарч, болзошгүй хүндрэлийг урьдчилан тооцож, төлөвлөж ажиллах хэрэгтэй. Алслагдсан болон даваа саад ихтэй сумын төв, суурин газруудад нүүрс, шатахууны нөөцийг хангалттай бүрдүүлэх, гэр хорооллын өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифийг аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай суурин газарт 50 хувиар бууруулж, хөнгөлөлт үзүүлж, ажиллах ёстойг хэллээ.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар цахим хурлын үеэр аймаг орон нутгийн удирдлагын санал хүсэлтийг сонсч, тулгамдаад буй зарим асуудлыг шийдвэрлэлээ.

Эдийн засаг хүнд байгаа ч манай Засгийн газар сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна. “Хүүхэд бүр цэцэрлэгт" хөтөлбөр хэрэгжүүлж, аймаг, нийслэлд цэцэрлэг, цэцэрлэгийн өргөтгөл нэмж барина. Гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжтэй болгоно гэлээ. Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт, Цагаанхадны гаалийн хяналтын бүсийн нөхцөл байдлыг сайжруулахаар Уул уурхайн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын хамтарсан ажлын хэсэг гаргаж, ажиллуулна. Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын зээлийг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, иргэдийг ажлын байртай болгоход зарцуулахаар төлөвлөсөн гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар аймгийн удирдлагуудын асуултад хариулах үеэрээ хэллээ. Бусад асуудлыг судалж үзээд шуурхай шийдвэрлэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 13 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 14 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 15 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 16 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 16 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 17 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 17 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 18 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 19 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 19 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 21 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 21 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 21 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 23 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 23 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна Өчигдөр
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр