МАЛЧИД ЦАГ АГААРЫН МЭДЭЭГ МЕССЕЖЭЭР АВЧ БАЙНА


Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Мерси Кор байгууллагын Монгол дахь салбарын захирал Рамеш Сингх тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Мерси Кор байгууллага манай улсад хэрэгжүүлж байгаа "Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь" болон "Дасан зохицох, даван туулах чадвартай орон нутгийн иргэд" хөтөлбөрийнхөө талаар Шадар сайдад товч танилцуулав.

Төслийн хүрээнд 130-105 тусгай дугаараар 15 аймгийн 128 сумын малчдад цаг агаар, бэлчээрийн ургац, Онцгой байдлын ерөнхий газраас гаргах цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн тухай мэдээг мессежээр дамжуулж байна. Дээрх мэдээллүүдийг орон зай, цаг хугацаа хамаарахгүйгээр өдөр тутам авч ашиглах хүсэлтэй хэрэглэгчийн тоо 57 мянга гаруйд хүрчээ.

Харин гурван жилийн хугацаатай хэрэгжих "Дасан зохицох, даван туулах чадвартай орон нутгийн иргэд" хөтөлбөрийн хүрээнд нэр бүхий найман аймагт тэжээлийн үйлдвэрлэл, мал үржил, малын эрүүл мэнд, махны үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажиллаж байна.

Мерси Кор байгууллага өнгөрсөн өвлийн хүндрэлийг даван туулахад 500 сая төгрөгийн тусламж үзүүлсэнд талархаж байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин илэрхийлэв.

Улсын онцгой комиссын даргын өгсөн үүргийн дагуу салбарын яам мал эрүүлжүүлэх, гоц халдварт өвчний тархалтыг зогсоох үндэсний хөтөлбөр боловсруулж байгаа бөгөөд Мерси Кор байгууллагын хөтөлбөр энэ хөтөлбөртэй уялдаж хэрэгжих нь зохимжтойг тэмдэглэлээ.

Мерси Кор байгууллага өнгөрсөн хугацаанд 25 төсөл хэрэгжүүлсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 6 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 9 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 9 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 10 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 10 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 14 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 2026/06/22
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 2026/06/22