С.БАТБОЛД: ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫГ САЙЖРУУЛЖ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛНЭ


Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн харьяа агентлагийн дарга нарын дунд "Ёс зүй-Сахилга хариуцлага" сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Нийслэл гэдэг бүх шатны хууль хяналтын байгууллагын анхаарлын төвд байдаг газар. Учир нь нийслэл дээр маш олон зөвшөөрлийн асуудал байдаг. Газар олгохоос эхлээд мэргэжлийн хяналт, худалдан авалтын ажиллагаа гэх мэт.

Хууль хяналтын байгууллага төдийгүй ард иргэдийн нүд, чих сонсоод, хараад байж байдаг албан тушаалд та бүхэн байгаа шүү. Тиймээс бүхэн онцгой хариуцлагатай байх ёстой гэдгийг анхааруулж хэлье. Би та бүхэнтэй уулзахдаа шударга бай, төрийн албыг хууль тогтоомжийнх нь дагуу гүйцэтгэ, хувийн ашиг сонирхлыг битгий урьтал болго гэж үргэлж хэлдэг. Мөнгө улаан, нүд цагаан гэгчээр янз бүрийн хууль бус зүйлд орооцолдоод явбал Засаг даргын хувьд би та бүхнийг өмгөөлөхгүй. Төрийн хууль тогтоомжийнхоо дагуу үүргээ хүлээгээд явна шүү гэдгийг хатуу хэлье. Та бүхэн гишгэсэн мөрөө эргэж харж явах учиртай. Аливаа зүйлд гарын үсэг зурж хандах болгондоо би энэ ажлыг яаж хийх ёстой билээ гэдгээ бодож байх хэрэгтэй. Төрийн нэг мөнгө ч араасаа нэхэл хатуутай байдаг юм шүү. 60 жилийн турш та бүхний гаргасан, зарцуулсан мөнгө санхүүг хэзээ ч нээлттэйгээр олны өмнө гаргаж ирэх бололцоотой. "Би энэ ажлыг хэдэн жилийн дараа өгөөд явчихна тэгээд бүх зүйлээ дуусна" гэж бодож болохгүй.

Төрийн албаны зүгээс эсвэл улс төрийн өндөр албан тушаалтан бүхий хэн нэгэн та бүхэнд дарамт учруулж, хууль бус үйлдэл хийлгэх гэж оролдвол шууд холбогдох байгууллагад нь хэлэх хэрэгтэй. Өөрт нь тухайн зүйл хууль бус гэдгийг хэлж сануулаад, дараа нь хуулийн байгууллагад хандах учиртай гэдгийг дахин хэлье. Нийслэлийн ЗДТГ АТГ-тай 2018 оны турш хамтарч ажиллаж агентлаг тус бүрт сургалт явуулна. Хөндлөнгийн болон дотоод аудит, хяналт шинжилгээний ажлыг сайжруулж, сахилга хариуцлагыг дээшлүүлнэ.

Гэхдээ та бүхнийг итгэл, найдвартай ажиллаж байгаа гэдэгт би итгэж найдаж байгаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье" хэмээлээ.

Үргэлжлүүлэн нийслэлийн Прокурорын газраас "Зөрчлийн тухай хууль, үйлчлэх зарчим, үндэслэл, зөрчилд ногдуулах шийтгэлтэй холбоотой асуудал"-аар агентлагийн дарга нарт мэдээлэл өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 6 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 9 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 9 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 10 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 10 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 14 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 2026/06/22
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 2026/06/22