“ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ АЗИЙН САЙД НАРЫН БАГА ХУРАЛ” ИРЭХ ОНД МОНГОЛ УЛСАД БОЛНО


Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Ази Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч Каве Захиди, НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкман нарыг өнөөдөр/2017.11.02/ хүлээн авч уулзлаа.

ҮБ-ын гишүүн орны хувьд Монгол улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг төрийн бодлогодоо тусган "2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал"-ыг баталж үндэсний хэмжээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэх зорилтуудаа тодорхойлон ажиллаж байна. Уг үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд НҮБ, түүний төрөлжсөн агентлагууд Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газраас хамтран хэрэгжүүлж буй төслүүд чухал хувь нэмэр оруулж байгааг Монгол Улсын Шадар сайд онцоллоо.

  • - Төрийн байгууллага хоорондын бодлогын болон үйл ажиллагааны уялдааг сайжруулах
  • - Гадаад,дотоодын байгууллагуудтай хамтран ажиллахдаа цогц түншлэлийн бодлого баримтлах
  • - Төрийн бодлогын урт хугацааны болон дунд хугацааны төлөвлөлт хийх институцийн чадамжийг сайжруулах гэсэн үндсэн чиглэлүүдэд анхаарлаа хандуулж байна. Үүнд НҮБ-ын суурин төлөөлөгчийн газраас ихээхэн дэмжлэг үзүүлж буй.

2018 оны 07 дугаар сард "Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал"-ыг Монгол Улс зохион байгуулна. Хурлын бэлтгэл ажлыг хангахад дэмжлэг үзүүлж, хурлын дараах шийдвэрүүдийг биелүүлж ажиллахад бүх талаар хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэдгээ Шадар сайд илэрхийлэв.

Ноён Каве Захиди НҮБ-ын Нийгэм эдийн засгийн комиссын даргын мэндчилгээг уламжлаад цаашид Монгол улстай хамтын ажиллагаагаа идэвхитэй үргэлжүүлнэ. Ирэх онд болох бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахад дэмжлэг үзүүлнэ. Хамгийн гол зорилго бол НҮБ-ын бүс нутгийн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд хэрхэн уялдуулах вэ гэдгийг тодорхойлох явдал. Эцэст нь хэлэхэд бидний айлчлал маш үр дүнтэй боллоо. Монгол улсын төлөө хүчээ дайчлан ажиллахад бэлэн байна гэсэн юм.

Монгол Улс нь 1961 онд НҮБ-д элссэнээс хойш Ази Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн комисстой худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, статистик, эрчим хүч, транзит тээвэр, ядуурлыг бууруулах, худалдааг хөнгөвчлөх гамшгийн эрсдлийг бууруулах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр идэвхитэй хамтран ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 6 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 9 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 9 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 10 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 10 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 14 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 2026/06/22
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 2026/06/22