А.ГАНСҮХИЙГ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР ТОМИЛЛОО


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Амаржаргалын Гансүхийг Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн /ҮАБЗ/ Нарийн бичгийн даргаар томиллоо.

Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Энхтүвшин төрийн өөр ажил, албан тушаалд томилогдож байгаа тул А.Гансүхийг ийнхүү ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилсон байна.

Монгол Улсын ҮАБЗ-ийн тамга, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг А.Гансүхэд гардуулах үеэрээ Ц.Энхтүвшин "ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга бол Монгол төрийн хар хайрцагны бодлого, төрийн аюулгүй байдлын хамгийн нарийн нандин бүхнийг хариуцаж ажиллаж байх ёстой.

Монгол Улсын аюулгүй байдал гэдэг бол Монгол Улсын тусгаар тогтнол, хил хязгаарын халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монгол төрийн тасралтгүй үйл ажиллагаа, монгол хүний эрүүл, аюулгүй орчинд аж төрөх нөхцөл байдлын асуудал юм.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал бол Монгол Улсын Үндсэн хуулийн дараа орох, бидний баримталж явах ёстой гол бичиг баримт юм. Та Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг байнга сахин хамгаалж яваарай. Цаашдын ажилд тань хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 7 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 10 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 10 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 11 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 11 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 15 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 2026/06/22
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 2026/06/22