Н.ГАНБАДРАЛ: ОХИН СУРГУУЛЬ РУУГАА ЯВСАН ГЭЖ БАЙГАА Ч СУРГУУЛИЙН КАМЕРТ ДҮРС НЬ ҮЛДЭЭГҮЙ


Замын-Үүд суманд сураггүй алга болоод дөрөв хонож байгаа найман настай Д.Сэржмядаг охины асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга хурандаа Н.Ганбадралаас тодрууллаа.

-Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа ямар шатанд явж байна вэ?

-2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны пүрэв гарагийн 18:00 цагт Цагдаагийн байгууллагад охины алга болсон талаарх мэдээлэл ирсэн. Цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхайн бүрэлдэхүүн холбогдох эргүүл харуулын маршрутуудаар байх ёстой бүх газруудаар эрэн хайх ажиллагааг явуулсан.

Ингээд тодорхой сураг гараагүй учраас тухайн өдрийн 21 цагт яаралтай арга хэмжээ аваад холбогдох байгууллагуудын дэмжлэг, Онцгой байдлын бие бүрэлдэхүүн, ард иргэд үндсэндээ 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр эрж хайх ажиллагааг шөнөжин хийсэн. Маргааш өглөө нь Замын–Үүд сумын онцгой байдлын комиссын шийдвэр гараад хүн хүч техник хэрэгслээ нэмээд, 72 техник хэрэгсэл 510 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр эрж хайх ажиллагаа үргэлжлээд явж байна. Цагдаагийн байгууллага Замын-Үүд сумын нэгээс тавдугаар багийн нутаг дэвсгэр дээгүүр дрон нисгэхээс авахуулаад бүхий л байж болох төмөр зам, авто замын чиглэлээр эрж хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мөн зэргэлдээ орших аймгуудын цагдаагийн байгууллага болон хэвлэл мэдээллийн төвийн пэйж хуудсаар эрэн сурвалжлагдаж байгаа Дашдулам овогтой Сэржмядагийн мэдээллийг цацаж, мэдээлэл ирвэл шалгаж тодруулаад одоогоор үр дүнд хүрсэн гэх мэдээлэл хараахан ирээгүй байна. Эрж хайх ажиллагааг зохион байгуулалттайгаар үргэлжлүүлээд явж байна.

-Янз янзын мэдээлэл гараад байна. "Урагшаа гаргасан юм биш үү" гэх, эсвэл "охиныг хулгайлаад мансууруулчихсан байгаа юм биш үү" гэх мэт. Энэ тал дээр ямар нэг сэжүүр гарсан уу?

-Цагдаагийн байгууллага байж болох бүх л сэжүүрээр тодорхой үйл ажиллагаа зохион байгуулаад ажиллаж байна. Хил хамгаалах байгууллага, хилийн мэргэжлийн байгууллагууд бий. Энэ үүднээс цагдаагийнхан бүх байж болох гарцыг шалгаж эрж хайх ажиллагааг хийж байна.

-Охиныг хаанаас алга болсон гэж үзэж байна вэ?

-Гэрчүүдийн мэдүүлгээр хичээл сургуульдаа явсан гэсэн мэдүүлэг байдаг. Гэвч сургуулийн хяналтын камерыг шүүж үзэхэд сургууль руу орсон гэх дүрс байхгүй. Тиймээс хичээлдээ явах замдаа алга болсон гэж үзэж байна.

Иргэдэд хандаж хэлэхэд, ЕБС-ийн нэгдүгээр улирлын амралт эхэлчихсэн байна. Хүүхдүүд чөлөөтэй амарч байгаа учраас хараа хяналтгүй байгаа энэ явдалд анхаарал хандуулаач гэж хүсмээр байна. Эцэг эхчүүд гэртээ хүүхдээ орхичихдог. Гэрт нь гал ус, цахилгааны аюул болохоос эхлээд гадуур таних танихгүй хүмүүс дагаж явах зэрэг эрсдэл гарах вий. Тиймээс эцэг эх болон хуулиар үүрэг хүлээсэн асран хамгаалагчид хүүхдэдээ анхаарал хандуулахыг Цагдаагийн байгууллагаас хүсэж байна.

Охиныг эрэн хайх ажиллагаанд хувь нэмрээ оруулан дээрх мэдээллийг түгээж өгнө үү.

Эх сурвалж: Gogo.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 8 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 11 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 11 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 12 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 12 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 16 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 2026/06/22
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 2026/06/22