ХОТЫН ДАРГА ИРГЭДИЙНХЭЭ САНАЛ САНААЧИЛГУУДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАХААР БОЛЛОО


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр иргэдээ хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн уулзалтад Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүргийн иргэд хотын даргатайгаа санал бодлоо солилцож өөрсдийн хийж бүтээсэн бүтээл болон нийслэлчүүддээ хэрэг болох шинэлэг санаа санаачилгын талаар ярилцлаа.

Баянзүрх дүүргийн иргэн Ш.Нарантуяа 2014 оноос өөрийн оршин суудаг гудамжныхаа 40-өөд айлтай нийлж "Хуримтлалын бүлэг" байгуулан амьдрах орчноо сайжруулах ажлуудыг хийсэн бөгөөд энэхүү ажил нь үлгэр жишээ болж өргөжсөөр 10 хуримтлалын бүлгэгт 200-аад айлыг нэгтгэжээ. Дүүргийнхээ "Хөгжлийн төв"-тэй хамтран байгуулсан хуримталын бүлгээрээ дамжуулан 200-аад айлынхаа дунд "Газар өмчлөгчдийн холбоо" байгуулан замаа сайжруулах, камержуулах, гэрэлтүүлэгтэй болгох ажлуудыг хийжээ. Цаашдаа харин "Газар өмчлөгдийн холбоо"-ны 200 айлынхаа дунд "Сервис центр" байгуулах хүсэлтэй байгаагаа танилцуулсан бөгөөд хотын даргын зүгээс бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлж холбогдох албаны хүмүүстэй нь холбож өглөө.

Чингэлтэй дүүргийн Б.Жадамбаа 2014 оноос нярай хүүхдийн хувцас өлгий оёх оёдлын цехийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр эрүүл ахуйн шаардлага хангасан даавуу мөн олон улсын чанарын шаардлагад нийцсэн "Муслин", "Бамбаа" брендийн самбаа даавууг ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрдэг юм байна. Б.Жадамбаагийн хүсэлт болох үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдаалах төрөх эмнэлгүүдэд цэг байгуулах асуудлыг шийдэж Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар татгалзах зүйлгүй гэдгээ хэлсэн бөгөөд "Амгалан" амаржих газарт худалдаа эрхлэх боломжтой гэсэн хариуг өглөө.

Мөн Баянгол дүүргийн иргэн С.Түвдэндоржийн гэрт өвлийн нөхцөлд тохирсон бага квт-ийн цахилгаан халаагуур, Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Ганболдын автомашины хорт утаа ялгаруулалтыг бууруулах шүүлтүүр, Хан-Уул дүүргийн иргэн Л.Эрдэнэхуягийн газрын гүний дулаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн дулааныг шийдэх зэрэг асуудлуудыг дэмжихээ илэрхийлж холбогдох газрын удирдлагуудад үүрэг даалгавар өгч хамтран ажиллахаар боллоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 8 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 12 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 12 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 13 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 13 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 17 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 2026/06/22
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 2026/06/22