ГОЛ МӨРНИЙ НЭРТЭЙ АЛДАРТНУУД УСАА ХАМГААЛАХ САНААЧЛАГАД НЭГДЖЭЭ


2010 оны байдлаар манай улсын усны нийт хэрэглээ 565.5 сая метр куб байсан бөгөөд үүний 80 хувийг буюу 452.4 сая метр куб усыг газрын доорхи усаар хангажээ.

Гэтэл манай орны нийт усны нөөцийг 34.6 шоо км нь гол мөрөн, 500 шоо км нь нуур, 62.9 шоо км нь мөнх цас, мөсөн гол тус тус эзэлж байна. Үүнээс ашиглаж болох нөөцийг тогтоох нь бүү хэл тогтоох аргачлалаа ч бүрэн шийдээгүй өнөөдрийг хүрчээ. Судлаачдын тооцоолсноор хүн төрөлхтөн сав ертөнц өөрийн баялгийг нөхөн сэргээх, тогтвортой хадгалах боломжийг нь удаанаар устган, үгүй болгосоор байна. Өдөр болгон бид эх дэлхийнхээ нөхөн сэргээж чадах хэмжээнээс нь даруй 30 хувь илүү нөөцийг ашиглаж байна. Ялангуяа цэвэр усны нөөц улам бүр хомсдож байгаа бөгөөд цэвэр усны шударга хуваарилалтын төлөөх тэмцэл олон улсад төдийгүй үндэстэн хооронд, орон нутагт, малчид уурхайчид гэх мэт нийгмийн бүлгийн дунд ч гарах болжээ.

Иймд Монголчууд нэр төрөө эрхэмлэн хамгаалдаг шигээ усаа хамгаалах цаг болсныг нэхэн сануулах үүднээс гол мөрний нэртэй ижил нэртэй алдартнууд усаа хамгаалах санаачилгад нэгдэж, дуу хоолойгоо өргөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 5 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 7 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 8 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 8 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 9 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 10 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 10 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 11 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 11 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 11 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 14 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 14 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 14 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 15 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 16 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 16 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр