САЙД Д.СУМЪЯАБАЗАР КАНАДЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр /2017.11.07/ Канад улсаас Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Дэвид Спрулыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Дэвид Спрул “Канад улс Монгол Улсын уул уурхайн салбарт томоохон хөрөнгө оруулагчид тооцогддог. Манай хөрөнгө оруулагчдын зүгээс танай улсаас тогтвортой, ойлгомжтой байдлыг хүсч байна" гэлээ. Мөн тэрбээр УУХҮЯ, БОАЖ-ын яамтай уул уурхайн удирдлага менежментийг сайжруулах, ил тод үйл ажиллагаа явуулах тал дээр хамтран ажиллах гурван томоохон төсөл боловсруулсан талаар дуулгасан.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Манай Засгийн газрын зүгээс хариуцлагатай, ил тод уул уурхай, тэр тусмаа нөхөн сэргээлтээ сайн хийж, орон нутгийн хөгжилд анхаарлаа хандуулдаг хариуцлагатай компаниудыг бүрэн дэмжинэ. Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргахад томоохон нөлөө үзүүлсэн улсуудын нэг бол Канад улсыг гэж би боддог. Тиймээс танай улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дараа дараагийн төслүүдийг амжилттай хамтран хэрэгжүүлэх алхамуудыг тавина. “Аивенхоу Майнз", “Эрдэнэ ресурс" цаашлаад “Центерра гоулд"-ын төсөл дээр Засгийн газрын зүгээс болон яамны зүгээс анхаарч ажиллана" гэв.

Түүнчлэн өнгөрсөн жилийн гуравдугаар сард зохион байгуулагдсан Канадын хайгуулч, олборлогчдын холбооны /PDAC/-ын чуулга уулзалтын үеэр манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой олон аж ахуйн нэгж байсанд сэтгэл өндөр байна. Мөн энэхүү чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан “Монголд тогтвортой байдлын төлөө нөөц боломжийг нээх нь" сэдвээр форумыг дахин ирэх оны гуравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байгаагаа хэлсэн.

Сайд Д.Сумъяабазар Канад улстай уул уурхайн тэргүүлэх технологийг нэвтрүүлэх, боловсон хүчнийг чадавхижуулах зэрэг хэд хэдэн зүйл дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр уламжилсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 10 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 13 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 13 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 14 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 14 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 18 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 2026/06/22
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 2026/06/22