​СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН НАЙМАН НАСТАЙ ОХИНЫ ААВ ЭЭЖИЙГ СЭЖИГЛЭН ШАЛГААГҮЙ ГЭЛЭЭ


Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гуравдугаар ангийн найман настай охин энэ сарын хоёрны өдөр алга болсон. Тэгвэл охиныг Замын-Үүдийн цагдаагийн газар болон нутгийн иргэд нэгдэж хайх ажиллагааг явуулсаар байна. Замын-Үүдийн цагдаагийн хэлтсээс Эрээн дэхь МУ-ын Консулд тодорхой албан тоот хүргүүлж мэдэгдсэн байна.

Энэ сарын хоёрны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын гуравдугаар ангийн сурагч Сэржмядаг гэх охин алга болсон билээ. Тэгвэл охиныг хайх ажил үргэлжилж байна. Эхний өдөр 250 гаруй алба хаагчид болон сайн дурынхан охиныг хайж байсан бол өнөөдрийн байдлаар 510 гаруй төрийн болон төрийн бус байгууллагууд замын-Үүд сумын хилийн цэрэг , гаалийн газрууд гэх мэт байгууллагууд эрэн хайх ажилд оролцож байгаа аж. Мөн охиныг хил давуулсан байж болзошгүй тул Замын-Үүдийн цагдаагийн хэлтсээс Эрээн хот дахь Монгол Улсын консульд мэдэгдэж хайх арга хэмжээ явуулж байгаа юм. Мөн Охины аав ээжийг цагдаагийн байгууллага сэжиглэн шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдаад байгаа бөгөөд үүнийг цагдаагийн байгууллагаас үгүйсгэлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Н.Ганбадрал иргэдийг эрэн хайх ажиллагаанд хувь нэмэр оруулж, охины талаарх мэдээллийг 70527102 дугаарын утсанд өгнө үү гэдгийг уриалж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 9 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 13 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 13 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 14 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 14 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 18 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 2026/06/22
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 2026/06/22