АТГ 14 ХОНОГТ 853 ИРГЭНИЙ УРЬДЧИЛСАН МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ҮЗЭВ


Авлигатай тэмцэх газар 2017 оны 10 дугаар сарын 23-наас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 510 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 456 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 853 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Хянан шийдвэрлэсэн 510 мэдүүлгээс илт зөрчилтэй 2, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 424, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 72, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 12 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна. Одоогоор ажиллагаанд 343 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын гүйцэтгэлийн дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилогдохоор нэр дэвшсэн А.Нансалмаа, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын "Эрдмийн гэгээ" ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын менежерийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Д.Иймаа, Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын Тамгын газарт санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Мөнхзул нарын 242 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Харин Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих болон Эрдэнэтийн дулааны цахилгааны цахилгаан станцын шинэчлэлийн төслийн зохицуулагчаар томилогдохоор нэр дэвшсэн Б-г тухайн албан тушаалд томилогдоход илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгааг тогтоож шийдвэрлэсэн байна.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Цагдаагийн ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагаас хамгийн олон мэдүүлэг хянуулахаар ирүүлсэн байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 11 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 15 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 15 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 16 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 16 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 20 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 20 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 2026/06/22
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 2026/06/22