ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ҮЕД БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХЫГ ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГУУДАД ДААЛГАЛАА


Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэхүү хурлаар дамжуулан НЭМГ-аас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлын талаар цаг үеийн мэдээлэл хүргэж, "Дархлаажуулалтын 10 хоног"-ийн хүрээнд зохион байгуулсан ажил болон үйл ажиллагааны дэмжлэгт хяналтын явцын тухай тайлагналаа.

Улирлын томуугийн эсрэг вакцинаар 1353 жирэмсэн эмэгтэй, 51 цэцэрлэгийн 18630 хүүхэд, цэцэрлэгийн 923 багш, өндөр настай 3503 хүн, алслагдсан дүүргийн архаг хууч өвчтэй, эмзэг бүлгийн хүүхэд зэрэг 439 хүнийг сайн дурын дархлаажуулалтанд хамруулсан байна.

Энэ сарын 6-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн 86173 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3100 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.6 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0.5 хувиар нэмэгдсэн байна.

Нийт өвчлөгсдийн 86.10 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 944 дуудлага ирснээс 33.1 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Тандалтын мэдээллээр томуу, томуу төст өвчин Багануур дүүрэгт 6.2 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.

Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд, нийт батлагдсан 1969 орон дээр 1923 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд орны ачаалал хэтрээгүй байна. Шинээр хэвтсэн өвчтөний 82 буюу 25.7 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлжээ.

Шуурхай хурлын үеэр Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, НЭМГ-ын орлогч даргын хамтарсан удирдамжийн дагуу "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль", "Хүүхдийн эрхийн тухай хууль", "Хүүхэд хамгаалах тухай хууль", Засгийн газрын "Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх үндэсний II хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах хамтарсан багийн нийт 250 гишүүдийг чадавхижуулах сургалт зохион байгуулсан талаар НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа танилцуулсан юм.

Хурлын төгсгөлд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлаа эрчимжүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ сайжруулахын сацуу эмч ажиллагсдын хуваарилалтыг тодорхой чиглэлээр зохицуулж, бэлэн байдалд ажиллахыг эмнэлгийн удирдлагуудад даалгалаа гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 12 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 16 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 16 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 17 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 17 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 21 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 21 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 2026/06/22
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 2026/06/22