ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДАД ОРОЛЦСОН МОНГОЛ СУРАГЧИД БҮГД ШАГНАЛ ХҮРТЖЭЭ


Филиппин Улсын Давао хотноо 2017 оны 11 дүгээр сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын математикийн олимпиадын бага ангийн төрөлд Монгол Улсаас 8 сурагч оролцож, бүгд шагнал хүртлээ.

Дэлхийн нийт 20 гаруй улс оролцсон олон улсын математикийн олимпиадын хувийн төрөлд Орхон аймгийн дөрөвдүгээр сургуулийн 5 "д" ангийн сурагч Эрдэнэбатын Энхжин, Улаанбаатар хотын "Соёмбо" бага сургуулийн 4 "а" ангийн сурагч Чиндэгсүрэнгийн Чингүн, Дорноговьаймгийн Замын-Yүдсумын"Үлэмжтэнгэр"сургуулийн 6 "а"ангийн сурагч Отгонсэлэнгийн Энхзул, Эрдэнэ-Очирын Тэлмүүн нар тус тус хүрэл медаль хүртжээ. Мөн "Соёмбо" бага сургуулийн 4 "а" ангийн сурагч Гарамын Нармандах, Дархан-Уул аймгийн "Монгол Оюу" сургуулийн 6.1 ангийн сурагч Пүрэвбатын Даваа-Эрдэнэ, Баянхонгор аймгийн "Номуун далай" цогцолбор сургуулийн 5 "г" ангийн сурагч Өнөржаргалын Оджаргал, Баянхонгор аймгийн "СоогоСeйкeо" дунд сургуулийн 6 "б" ангийн сурагч Гантулгын Бат-Итгэл нар тусгай шагнал авлаа.

Багийнангилалдманай сурагчид 2 багболж оролцон, хоёул "Хүрэлцом", хүрэлмeдальхүртсэн байна.

Олон улсын математикийн олимпиадад амжилттай оролцсон манай улсын багийг Монголынматематикийнолимпиадынхорооныгишүүн, доктор Баасанжавын Батцэнгэл ахалсан бөгөөд Дархан-Уул аймгийн "Монгол Оюу" сургуулийн багш Хавдийн Төмөрхан, Баяхонгор аймгийн "Алгоритм" сургалтын төвийн багш Сүхбаатарын Цагаан нар багшаар ажиллажээ. Энэ удаагийн олонулсынматематикийнолимпиададанхудаахөдөөороннутгаасзургаан хүүхэдоролцсон нь манай улсын хувьд онцлог үйл явдал болж байгаа юм.

Шагналавсансурагчид2017 оны 11 дүгээр сарын 13-нд эх орондоо ирэх ажээ.

Дашрамд дурдахад манай хүүхдүүдийн ганзага дүүрэн ирсэн ITMO-International Teenagers Mathematics Olympiad нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг нэр хүндтэй олимпиад юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 14 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 17 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 17 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 18 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 18 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 22 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 2026/06/22
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 2026/06/22