​ХҮҮХДИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД БҮХ НИЙТИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ


Нийслэлийн СХД хотын хамгийн их хүн амтай нутаг дэвсгэрийн хувьд хамгийн томд тооцогддог. Тус дүүргийн нутаг дэвсгэрт хулгайлах болон дээрмийн гэмт хэрэг хамгийн их бүртгэгджээ. Тэгвэл гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр цагдаагийн байгууллага бусад аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж байна.

Сонгино Хайрхан дүүргийн хувьд Нийслэлийн хамгийн их хүн амтай, ажилгүйдэл ядуурал ихтэйд тооцогдож байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн дийлэнх нь хулгайн гэмт хэрэг байна. Гэхдээ Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн цагдаагийн газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулж байгаа төрийн болон төрийн бусм байгууллага иргэн аж ахуй нэгжийн сайн туршлагыг иргэд олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулж байгаагийн үр дүнд зарим хороодод гэмт хэргийн гаралт буурч байна. Жишээ нь гэхэд СХД-ийн 4-р хороонд өнгөрсөн жилийн өдийтэй харьцуулахад гэмт хэргийн гаралт буурсан дүн гарчээ

Мөн түүнчлэн хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байна. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс сэргийлэх чиглэлийн арга хэмжээг авсанаар хүүхэд гэмт хэрэгт өртөх асуудлыг бурууж байгаа юм. Мөн түүнчлэн Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг нь ихэвчлэн ахуйн хүрээнд үйлдэгддэгээрээ онцлогтой. Иймээс ахуйн хүрээндээ байгаа хүмүүстээ чиглэсэн ажлуудыг хийх нь зөв гэж үзэж байна. Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулж, таны хүү, охин ямар хүмүүстэй найзалж, нөхөрлөж хаагуур, юу хийж явааг мэдэх, хүүхдээ гэмт хэргийн холбогдогч, хохирогч болохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм.

Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн цагдаагийн газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулж байгаа төрийн болон төрийн бусм байгууллага иргэн аж ахуй нэгжийн сайн туршлагыг иргэд олон нийтэд сурталчлах ажлыг ийнхүү зохион байгуулж байгаа юм.

.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 14 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 17 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 18 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 18 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 18 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 22 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 23 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 2026/06/22
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 2026/06/22