УИХ-ын гишүүн Б.Наранхүү бол хуралд суудаггүйгээрээ алдартай. Үүнд нь ангийн нөхөд нь бараг л дөжирсөн байх. Ямартай ч УИХ-ын чуулганы нээлтэнд оролцоод бусад үед хамраа цухуйлгадаггүй эрхэм гишүүн Б.Хурцын томилгооны асуудлыг ярих үед ирэв. Тодруулбал, УИХ-ын намрын чуулганы нээлтээс хойш Төрийн ордонд толгойгоо цухайлгаагүй Б.Наранхүү гишүүн өнөөдөр Б.Хурцын томилгооны асуудал дээр ирэв.
Ингээд сэтгүүлч "Та яагаад хуралдаа суухгүй байна вэ" хэмээн гишүүнээс асуухад "Бужигнаан нь дуусаагүй байгаа биз дээ. Дуусахаар нь ирнэ" гэж хариулжээ.
Ямартай ч ангийн нөхдийн учираа ололцохгүй бужигнаад байгаа явдал нь түүний дургүйг хүргэж, хуралд суух идэвх чармайлтанд нь нөлөөлдөг бололтой.
ЗАРИГ.МН
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна