Улирал бүхэн хүний үсэнд өөр өөрөөр нөлөөлдөг. Ялангуяа +40 хэмээс -40 хэмийн халуун хүйтэнд зохицож амьдардаг Монгол хүмүүсийн хувьд үсээ улирал бүрд өөр өөр үсний арчилгаа шаарддаг.
Өвөлд хүний үс чийгээ байнга алдаж байдаг тул чийгшил сайтай шампунийг сонгоорой.
1. Долоо хоногт нэг удаа гүн цэвэрлэх үйлчилгээтэй шампунийг заавал хэрэглээрэй
2. Нойтон үстэй гадна гарч хэрхэвч болохгүй. Толгойны өвчинтэй болохоос гадна, үс хугарах аюултай
3. Химийн бодис ихээр агуулсан шампунь үсийг цахилгаанжуулж, хуурайшуулдаг учир өвөлд ийм шампунь сонгоод хэрэггүй
4. Өвөлд үсээ сул задгай тавих гэсний хэрэггүй. Үс нь өвлийн үстэй хувцастай цахилгаанжиж хуурайшдаг байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна