ЯПОНД ДАДЛАГАЖИГЧ ИЛГЭЭХ 12 КОМПАНИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ

Admin
Өчигдөр

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын иргэдийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нийт 66 байгууллагыг хамруулан шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тушаал гаргаж зарим аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Уг тушаалаар Япон улсад дадлагажигч гаргахаар ХНХЯ-наас тусгай зөвшөөрөл авсан "Аск Эба", "Баян Алтан бухт", "Би Жи Сервис", "Кайкакү", "Монжа Интернешнл Эдүкейшн", "Монфүжи", "Монгол стандарт", "Сарухай", "Ти Ай Партнерс", "Хар-Од", "Эрмэг жигүүр", "Эрхэс Очир Эрдэнэ" гэсэн 12 компанийн гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл энэ сарын 20-ноос эхлэн хүчингүй гэсэн үг юм.

Монгол Улсын иргэдийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтаар баримт бичгийн бүрдүүлэлт хангалтгүй, зуучлалын төлбөр, сонгон шалгаруулалтын журам, хураамж авах тухай тогтоол, шийдвэр байхгүй, зуучлалын үйл ажиллагаа явуулаагүй, зуучлалын үйл ажиллагааны хураамж, япон хэлний сургалтын төлбөрөөс олсон орлогыг санхүүгийн тайланд тусгадаггүй, аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан байхгүй, тусгай зөвшөөрөл авснаас хойш дадлагажигч илгээгээгүй, тусгай зөвшөөрлийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүй, боловсон хүчин, хүний нөөцийн хувьд хангалтгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй, түр сургалт явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр япон хэлний сургалт явуулсан, сургалтын анги танхим хүрэлцээгүй, багшлах боловсон хүчин хангалтгүй, иргэдээс их хэмжээний төлбөр, хураамж авсан хэрнээ дадлагажигчаар илгээгээгүй талаар өргөдөл, гомдол ирүүлсэн, хүлээн авагч талын хариуцах зардал болох дадлагажигчийн онгоцны тээврийн зардлыг иргэдээс авдаг, хүлээн авагч талын хариуцдаг зардал болох дадлагажигчийн Японд очсон эхний сарын амьжиргааны зардлыг иргэдээс авсан зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 37 минутын өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 43 минутын өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 4 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 4 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 4 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 4 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 4 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 5 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 21 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 2026/06/23
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 2026/06/23