ЦАЛИНТАЙ ЭЭЖ


Нийгмийн халамжийн үйлчилгээний бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Д.Гэрэлтуяагаас "Цалинтай ээж" хөтөлбөрийн талаар тодрууллаа.

-2018 оны баталсан төсвийн хүрээнд шинээр ямар, ямар тэтгэмжийг олгохоор болж байгаа вэ?

-Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нийт дараах 4 төрлийн тэтгэмжийг олгохоор зохицуулсан. Үүнд,

1. Жирэмсэн эхийн тэтгэмж,

2. 0-3 нас хүртэлх насны хүүхдээ асарсны тэтгэмж /сар бүр олгох/

3. Ихэр хүүхдийн тэтгэмж

4. Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж / улиралд нэг удаа цалингийн хөлсний доод хэмжээгээр олгох / гэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл өмнө нь Нийгмийн халамжийн хуулиар явж байсан жирэмсний тэтгэмж, ихэр хүүхдийн тэтгэмж нь энэ хууль руу шилжиж орсон юм. Харин үлдсэн хоёр нь шинэ орж байгаа тэтгэмж.

-Дээрх тэтгэмжийг авахын тулд ямар материал бүрдүүлж, хаана хандах вэ?

-Хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ жирэмсний тэтгэмж, ихэр хүүхдийн тэтгэмж нь өмнөх шигээ он дуустал хэвийн олгогдоод явна. Үүнийг эхчүүд хольж ойлгож болохгүй. Нэмж сануулахад жирэмсний тэтгэмж нь одоогийн Нийгэм халамжийн хуулиараа жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмж гээд нийт арван хоёр сарын хугацаанд авдаг. Харин материалын тухайд журам нь хараахан гараагүй байна. Дараа долоо хоногт бэлэн болно. Гэхдээ иргэдээс олон нөхцөл шаардахгүйгээр тэтгэмж авах байдлаар ажиллаж байгаа.

-Өрх толгойлсон эх, эцгийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор ямар асуудал тусгасан бэ?

-Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг хүүхэд харах хүнгүйгээс ажил хөдөлмөр эрхэлж чаддаггүй. Иймээс Нийгмийн халамжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулж өрх толгойлсон эх, эцгийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийг өдрийн үйлчилгээнд хамруулах заалтыг нэмж тусгасан байгаа. Ерөнхийдөө өрх толгойлсон эх, эцэгтэй сургуулийн өмнөх насны хүүхдийг цэцэрлэгт болон хүүхэд харах үйлчилгээнд хамруулна, сургуулийн насны хүүхдийг сургуульд хамруулахад анхаарч ажиллана.

-Хүүхдээ харж байгаа аавууд хамрагдах уу?

-Ээж нь ажил хийж байгаа үед аавууд болон эмээ, өвөөд нь тэтгэмж олгоно гэвэл одоогоор эдийн засгийн хямралтай нөхцөлд хэрэгжүүлэх боломжгүй байна. Тэгээд ч хөтөлбөрийн нэр "Цалинтай ээж" гэж тодотгосон байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 1 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 1 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 4 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 4 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 5 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 5 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 5 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 5 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 21 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 2026/06/23
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 2026/06/23