БНСУ-Д ХУУЛЬ БУСААР ХӨДӨЛМӨР ЭРХЭЛДЭГ ГАДААДЫН 13255 ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ


НСУ-ын Хууль зүйн яам 2017 он гарсаар хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан гадаадын 13255 иргэнийг, тэднийг ажлын байраар хангасан дотоодын 2549 хүнийг илрүүлжээ.

Хууль бус ажилчдыг илрүүлэх шат дараатай арга хэмжээний дүнд, гуравдугаар сарын 6-наас тавдугаар сарын 15, мөн есдүгээр сарын 4-нөөс арваннэгдүгээр сарын 17-ны хооронд зөрчилтэй хүмүүсийг олж, саатуулсан байна.

Хоёр удаагийн ажиллагаанд Өмнөд Солонгосын Хууль зүйн яам, Хөдөлмөрийн яам, Үндэсний цагдаагийн газар болон Эргийн хамгаалалт гэсэн Засгийн газрын дөрвөн агентлагийн 658 албаны хүн оролцсон тухай "Йонхап" агентлаг мэдээлжээ.

БНСУ-д хууль бусаар оршин сууж, хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдсон гадаадын иргэдийг албадан буцаах, эсвэл нэн даруй Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийг орхин явахыг үүрэгдсэн байна. Харин хууль бусаар ажлын байраар хангаж байсан дотоодын иргэдэд 20 сая хүртэлх воны торгууль оноожээ.

Хууль ёсны бичиг баримтгүй, гадаадын ажилчдыг хөлсөөр ажиллуулдаг байдал тус улсын хувьд үйлдвэрлэлийн салбарт хамгийн түгээмэл байдаг аж. Хоёр удаагийн баривчилгаагаар үйлдвэрлэлийн салбараас 3291, барилгын салбараас 1861, энтертайнмент салбараас 1093 хүн саатуулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12568 болжээ 4 цагийн өмнө
Ерөнхий сайд хүүхдүүд олноор хордлогод орсон шалтгааныг яаралтай олж тогтоон, хариуцлага тооцохыг даалгалаа 4 цагийн өмнө
Нийслэлд +30 градус дулаан 4 цагийн өмнө
Монголын оюутны эмэгтэй баг Польштой тоглоно 20 цагийн өмнө
БЗД-ийн 25 дугаар хороонд зам хаана 23 цагийн өмнө
Математикийн 66 дугаар олимпиадад Монголын тамирчид амжилттай оролцлоо Өчигдөр
БНЭУ-д шавилан сууж буй лам суралцагчдын төгсөлтийн баяр боллоо Өчигдөр
Ойн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Маргаашаас дараах 20 байршилд халуун ус хязгаарлана Өчигдөр
Улаанбатарт +28 градус дулаан Өчигдөр
Зарим зах худалдааны төвүүд ажиллаж эхэллээ Өчигдөр
Э.Батмагнайд "Эм Си Эс" групп нэг тэрбум төгрөгөө гардуулжээ 2025/07/18
Үер, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна 2025/07/18
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ 2025/07/18
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12505 хүрлээ 2025/07/18
Намрын ээлжит чуулганаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ 2025/07/18
Нийслэлд бага зэргийн бороо орно 2025/07/18
Залилах гэмт хэргийн 50 хувь нь телеграм орчинд үйлдэгджээ 2025/07/17
Н.Золбоо: Хонгор нутгаас 76 жилийн дараа Монгол Улсын арслан төрлөө 2025/07/17
Х.Мягмарсүрэн: Аавынхаа нэрийг дуудуулж барилдах сайхан 2025/07/17